173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.20-нд нийтлэгдсэн

COVID-19

173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ

173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.

Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд  QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барихгүй байх нийтлэг зөрчлүүд илэрч байгааг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж