Театр

  • “Жаргаагүй нар” тайзнаа дахин ”мандана”

    Өчигдөр 8 цаг 39 минут
    Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой 2016 онд тохиосон. Их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгийг Улсын драмын эрдмийн тайзнаа өнгөрөгч онд толиуулсан билээ. Тэгвэл энэ жүжгийг нэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд тоглох гэж байна.
  • “Ээжээ, намайг авраач!” аянд Хүүхэлдэйн театр нэгдлээ

    2017 оны 1 сарын 14
    Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд В.Катаевийн “Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Харин дөрвөн удаа тоглох тоглолтыг орлогыг “Ээжээ, намайг авраач!” утааны эсрэг аянд зориулахаар болжээ. Тус аянг Үндэсний контент үйлдвэрлэгч “Аргун трейд” ХХК-ийн хамт олон санаачилж, нэг ой найман сартай А.Маргад, долоон сартай Я.Хүслэн хүүгийн эмчилгээнд шаардлагатай 80 сая төгрөгийн хандивын сан бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ.
  • “Жаргаагүй нар” жүжгийг дахин тоглоно

    2017 оны 1 сарын 8
    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн тавьсан “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна.
  • “Царцаа Намжил”-ыг тоглоно

    2017 оны 1 сарын 7
    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2017 оны эхний шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ.
  • “Жаргаагүй нар” дахин “мандана”

    2017 оны 1 сарын 5
    Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг 2017 онд дахин тайзнаа тоглох гэж байна.
  • “Хүслээр ирдэг шинэ жил” маргааш дуусна

    2016 оны 12 сарын 29
    Улсын Хүүхэлдэйн театраас жил бүр шинэ жилийн баярыг тохиолдуулан “Хүслээр ирдэг шинэ жил” жүжигчилсэн тоглолтыг хүүхэд, багачууддаа зориулан тоглодог билээ.
  • “Үйлийн гурван чулуу”-г маргааш тоглоно

    2016 оны 12 сарын 28
    Их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжгийг маргааш /2016.12.29/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
  • Хамгийн гоё бэлэг “Гринч ба Ногун” хүүхдийн жүжиг

    2016 оны 12 сарын 23
    Цэнхэр дэлхийгээ байгаль, ан амьтдыг хайрлах учиртайг адал явдлаар дамжуулан хүргэдэг “Ногун” цуврал комикийг мэдэхгүй хүүхэд багачууд ховор билээ.
  • “Жаргаагүй нар” ирэх сард дахин тоглогдоно

    2016 оны 12 сарын 18
    Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
  • С.Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” цэнгүүн болно

    2016 оны 12 сарын 3
    Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 11-нд 19 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа болох гэж байна.
  • Өнөөдөр “Тоска” дуурийг тоглоно

    2016 оны 12 сарын 3
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр (2016.12.03) Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Пучиннигийн “Тоска” дуурийг эгшиглүүлэх гэж байна.
  • ”Франческа Да Римини” балетыг тоглоно

    2016 оны 11 сарын 27
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагаас П.И.Чайковскийн ФРАНЧЕСКА да РИМИНИ болон З.Хангалын РДЭНЭСИЙН ОХИД балетыг тус тус тоглоно. Эдгээр балетууд 1 бүлэгт бөгөөд гол дүрүүдэд Б.Саруул, О.Анужин, А.Эрдэнэболд , Э.Эрдэнэжаргал нарын бүжигчид тоглоно.
  • “Монгол ардын суут” жүжгийн тасалбар дуусчээ

    2016 оны 11 сарын 24
    Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Улсын хүүхэлдэйн театр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор “Монгол ардын суут” драмын жүжгийг тайзнаа тавьсан билээ.
  • “Цөмөөхэй-2016”-д бүжих багачууд өнөөдөр тодорно

    2016 оны 11 сарын 23
    Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулгаар гурав дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Цөмөөхэй-2016” балетад бүжиглэхээр 250 гаруй хүүхэд бүртгүүлжээ.
  • Г.Ариунбаатар БНСУ-ын Сонгнам хотын театрт дуулна

    2016 оны 11 сарын 17
    Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монголын бахархлын өдөр /2016.10.31/ төрийн тэргүүн дээд “Чингис хаан” одонгоор шагнагдсан Гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар Өмнөд Солонгос улсын театрт дуулахаар уригджээ. Тэрээр Сонгнам хотын дуурийн театрт ирэх долоо хоногт хоёр удаа “Кармен” дуурийн Эскамиллогийн дүрд дуулахаар болсон байна. Тодруулбал пүрэв гаригт/11.24/, бямба /11.26/ гаригуудад энэхүү тоглолт болох аж.
  • УДЭТ “Сүхбаатар”-ын одонгоор шагнууллаа

    2016 оны 11 сарын 14
    Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр өндөрлөлөө.
  • Ц.Хулан: Энэ жүжигт зохиомол үг, хиймэл санаа ганц ч байхгүй

    2016 оны 11 сарын 13
    Яруу найрагч Ц.Хулан “Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бэлтгэсэн энэхүү түүхэн, баримтат драмын жүжгээр түүнийг зөвхөн дурсан санаж, эгээрэх биш уран бүтээл амьдрал замналаар нь дамжуулан нийгмийн оюун санаанд гэгээрэл, үндэсний эвлэрэл, улс төрөөр хэрэлдэх биш урлагаар ойлголцох замд хөтлөн оруулахыг бидний хэсэг уран бүтээлчид зорьсон билээ.Ц.Хулан: Энэ жүжигт зохиомол үг, хиймэл санаа ганц ч байхгүй
  • “Трубадур” дуурьтай

    2016 оны 11 сарын 13
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Трубадур” дуурийг тоглох гэж байна. Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн алдарт уран бүтээл болох “Трубадур” дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Аполло теарт тоглож байсан бол УДБЭТ-ын тайзнаа 1994 оны тавдугаар сарын 28-нд тоглож байжээ. Монголын тайзнаа анх тавигдахад найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж, удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав удирдан тоглуулж байсан байна. Ч.БОЛ
  • Зүрхэнд “Жаргаагүй нар”

    2016 оны 11 сарын 11
    Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” туульс жүжгийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байгаа юм.
  • Ленин, Данзанравжаа, Чаплин заларсан театрын улаан хивсний ёслол

    2016 оны 11 сарын 11
    Театрын босгыг даван орсон зочдын сонорыг сонгодог хөгжим хөглөн алтан боронзоор урласан их зохиолчийн гайхалтай хүн баримал угтан мэндчилж хамтдаа гэрэл зургаа татуулах ховорхон боломжийг олгож байлаа.
  • Ц.Хулан: Би энэ зохиолыг шаналж бичсэн

    2016 оны 11 сарын 8
    Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан уран бүтээлүүд театрын тайзнаа тавигдаж байна.
/*