• Өчигдөр 13 цаг 14 минут
    Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Элчин сайдын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн”-ийг тус улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн дунд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Republic Polytechnic” сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
  • 2017 оны 4 сарын 26
    Манай багийн бүрэлдэхүүнд Дэлхийн оюутны 3х3 тэмцээний мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Э.Дөлгөөн, Азийн элсний наадмын мөнгөн медальт Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар багтжээ. Энэхүү тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо баг тамирчдын бүх зардлыг дааж, оролцуулж байгаа юм. Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гранпри тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
  • 2017 оны 4 сарын 18
    Германы нийслэл Берлин хотноо болсон FIBA EASTER CUP MOABIT тэмцээнээс Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
  • 2017 оны 4 сарын 16
    Малайз улсын Куала Лампур хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг алтан медаль авлаа. Манай оюутны шигшээ баг шийдвэрлэх тоглолтод БНХАУ-ын багийг 17:14-өөр хожлоо. Хагас шигшээд Тайландын багийг хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан сагсчид өнөөдөр БНХАУ-ын багийн эсрэг тоглож, ялалт байгуулснаар Азийн аварга цолыг хүртэж байна. Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчаар С.Тулга ажилласан бол багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо(ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар нар багтсан юм.
  • 2017 оны 4 сарын 14
    Буянт-Ухаа спортын ордонд дөрөвдүгээр сарын 22-нд болох МСБХ-ны Ниссан Дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдын нэрс тодорлоо.
  • 2017 оны 4 сарын 13
    NBA-ын 2016-2017 оны улирлын тоглолт өнөөдөр дуусч багууд сүүлийн тоглолтоо хийлээ. Дорнод бүсийн сүүлийн хоёр эрхийн төлөө Маиам Хит, Чикаго Буллз, Индиана Пэйсэрс гэсэн багууд өрсөлдсөн бөгөөд гурван баг гурвуулаа эсрэг багаа хожсон ч Миами Хит плэй оффт орж чадсангүй.
  • 2017 оны 4 сарын 13
    71-н жилийн түүхтэй лигт олон шилдэг тоглогчид байсан ч бидний сэтгэл зүрхэнд хоногшиж нэрээ тодоор үлдээсэн тамирчид хэд билээ. Алдраа дуурсгасан тоглогчид л домог болон үлддэг.
  • 2017 оны 4 сарын 12
    Өсвөрийн шигшээ баг ХБНГУ-ын Берлин хот руу ”International Eastercup Berlin-Moabit 2017” тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн дөрөвдүгээр сарын 13-17-нд болно.
  • 2017 оны 4 сарын 11
    Манай улсад шинэ тутамд эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн төрөл бол 3х3. Өнгөрсөн жилийн хувьд Монголын оюутны шигшээ баг Дэлхийн аваргаас энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.
  • 2017 оны 4 сарын 11
    МҮСБХ-ны Үндэсний супер лигийн улирлын ээлжит тоглолт өчигдөр боллоо.
  • 2017 оны 4 сарын 11
    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ өсвөрийн сагсан бөмбөгчдийг бага наснаас нь ОУ-ын тэмцээнд өрсөлдүүлэн, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхийг зорин ажиллаж байна.
  • 2017 оны 4 сарын 10
    МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр /2017.04.09/ боллоо.
  • 2017 оны 4 сарын 3
    Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн улирлын ээлжит тоглолтууд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны зааланд болж байна. Лигийн ээлжит тоглолтууд өнгөрөгч бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Энэ удаагийн лигийн тэмцээнд найман баг өрсөлдөж байгаа юм. Ингээд бямба гаригт болсон тоглолтын мэдээллийг хүргэе.
  • 2017 оны 3 сарын 30
    Үндэсний супер лигийн 2017 улирлын эхний тоглолтод “Увс Нуур”-ынхан хонгор нутгаар овоглосон “Ирвэс”-тэй таарлаа.
  • 2017 оны 3 сарын 27
    Үндэсний супер лигийн 2017 улирлын эхний тоглолтод Увсчууд эзэнтэй Увс Нуур, Баянхонгор Ирвэсүүдтэй учраа таарсан юм.
  • 2017 оны 3 сарын 22
    Лигийн аварга багаар Т. Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” шалгарч 20 сая төгрөг гардсан бол З. Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс Тех” дэд аваргын 15 саяаа өнөөдөр авлаа. Мөн Үндэсний лигийн хүрэл медалийн эзэд болсон Д. Аюурзана эзэнтэй “Эрдэнэт хот Икон” баг 10 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн.
  • 2017 оны 3 сарын 22
    Торонто Репторс талбай дээрээ Чикаго Буллз багтай тоглож 122-120 харьцаагаар Репторс хожиж улирлыг 42 хожил, 29 хожигдолтой дорнод бүсийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.
  • 2017 оны 3 сарын 18
    21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний Үндэсний аваргын цувралын тав дахь тоглолт өчигдөр /2017.03.17/ болж, аварга баг тодорлоо. 2016-2017 оны Үндэсний лигийн аваргаар Т.Ариунболд эзэнтэй Архангай аймгийн ”Архангай Алтан Дорнодын Дайчид” баг шалгарч, цомын эзэд болов. Тус тэмцээний дэд аваргаар З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар аймгийн ”Сүхбаатар Альянс Тех” баг шалгарсан юм. Өчигдөр болсон цувралын тав дахь тоглолтод 96-92 онооны харьцаагаар Архангайн залуус хожиж, цувралыг 4:1 болгосон юм.
  • 2017 оны 3 сарын 15
    Архангай алтан дорнодын дайчид Үндэсний аваргын цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ 21 аймгийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний үндэсний аваргын цувралын 4 дэх тоглолт өчигдөр МҮЭСТ ордонд болж Архангай алтан дорнодын дайчид 103-86-аар дахин нэг удаа Сүхбаатар альянс тех багийг буулган авч 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Энэ удаагийн цуврал тоглолтонд Сүхбаатар альянс тех багаас холбон тоглогч Карл Блейр торгуулийн улмаас оролцоогүй бол Архангай багаас ОУХМ Ц.Мэргэн мөн л торгуулийн улмаас о
  • 2017 оны 3 сарын 10
    МҮСБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний аваргын төлөө Сүхбаатар аймгийн ”Сүхбаатар Альянс Тех”, Архангай аймгийн ”Архангай-Алтан Дорнодын дайчид” тунаж үлдээд байгаа.
  • 2017 оны 3 сарын 8
    Дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн FIBA 3x3-тай хамтарсан Монгол дахь албан ёсны анхны тэмцээн явагдах болсон сайхан мэдээг дуулгая.