• 2017 оны 2 сарын 22
    Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг Гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. “Хасу мегастарс” клубын тамирчин тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. 2013 онд амаржсан ч эргэн спортдоо ирсэн Д.Отгонцэцэг өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ийнхүү ДАШТ-ий хос медальт тамирчин маань Гавьяат тамирчин цолоо ирэх баасан гаригт авахаар болжээ.
  • 2017 оны 2 сарын 20
    Ираны Керманшах хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд боллоо.
  • 2017 оны 2 сарын 18
    ”Дэлхийн цом”-ын “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан юм. Манай баг хэсэгтээ Энэтхэгийг хожсон ч Турк, Иранд дийлдсэн. Улмаар V байрын төлөө ОХУ-ын багтай барилдаж, ялагдал хүлээлээ. Ирантай барилдсан барилдаанд Б.Батмагнай /65 кг/, ОХУ-тай барилдахад Г.Мандахнаран /70 кг/ нар ялалт авсан юм.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотноо болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж, медальтнууд тодорлоо. Манай баг V байрын төлөө ОХУ-ын багтай барилдсан 7:1 онооны харьцаагаар ялагдлаа. Энэхүү барилдаанд дэлхийн хошой аварга, олимпийн шагналт V байрын эзэн Г.Мандахнаран ганцаараа ялалт авлаа.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж буй. Энэхүү тэмцээнд оролцож буй Туркийн багт ОХУ-ын Тува гаралтай Ченгисхаан Эрдоган /Опан Сат/ барилдаж байна. Энэ жил 28 настай Европын гурван удаагийн аварга тэрбээр ОХУ-ын багт олон жил барилдсан. Сүүлийн хоёр жил дэвжээнд гараагүй Ченгисхаан Эрдоган энэ жил Туркийн багийн өмнөөс барилдаж эхэллээ. Тува бөх Опан Сат нэртэй бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Ченгисхаан Эрдоган нэртэй болжээ.
  • 2017 оны 2 сарын 17
    Эхний барилдаанд Энэтхэгтэй таарч 7:1-ээр хожоод байсан манай баг өнгөрсөн шөнө Туркэд 5:3-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хэсгийн сүүлийн барилдаанаа дэвжээний эзэн орны бөхчүүдтэй хийж, ялагдлаа. Ингэснээр манай бөхчүүд хэсэгт нэг хожил, хоёр хожигдолтой болж байна. Энэ цагт энэ хэсгийн Энэтхэг-Туркийн барилдаан болж буй бөгөөд үүнээс шалтгаалан хэсгийн барилдааны үр дүн гарах юм.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ цагт “В” хэсгийн Монгол-Ираны барилдаан болж буй.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотод өчигдөр /2017.02.16/ чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлсэн билээ. 200 орноос шилдэг найм нь уригддаг тус тэмцээнд манай улс ”В” хэсэгт өрсөлдөж байна. Энэ цагт Монгол-Ираны барилдаан болж байгаа бөгөөд тэмцээнийг https://unitedworldwrestling.org-с шууд үзнэ үү.
  • 2017 оны 2 сарын 17
    Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр хожиж, эхний хожлоо аваад байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө Туркийн багтай барилдаж, 5:3-аар ялагдлаа. Өнөөдөр хэсгийн сүүлийн барилдаанаа Ирантай хийнэ. Энэхүү барилдаан Улаанбаатарын цагаар 13.30-с эхэлнэ.
  • 2017 оны 2 сарын 16
    Ираны Керманшах хотод өнөөдөр /2017.02.16/ эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ. Шилдэг багууд уригдан оролцдог уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан билээ. Энэ цагт Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр ялалт байгууллаа. Одоо дараагийн барилдаанаа Турктэй хийх юм. Монгол-Туркийн барилдаан Улаанбаатарын цагаар 23.00 цагаас эхэлнэ. Ч.БОЛ
  • 2017 оны 2 сарын 16
    Ираны Керманшах хотод өнөөдөр /2017.02.16/ эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын шигшээ багийн эрэгтэйчүүд өрсөлдөнө.
  • 2017 оны 2 сарын 14
    Гавьяат тамирчин С.Батцэцэг шигшээ багаас цалин авахгүй гэсэн шийдвэрийнхээ талаар фэйсбүүк хуудсандаа тайлбар хийлээ.
  • 2017 оны 2 сарын 13
    Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээн хоёрдугаар сарын 16-17-нд Иран улсын Керманшах хотноо болно.
  • 2017 оны 2 сарын 11
    Монголын чөлөөт бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг хийж дуусчээ. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарыг сонгон авсан байна.
  • 2017 оны 2 сарын 9
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн чансааг өчигдөр/2018.02.08/ шинэчлэн гаргалаа. Энэхүү чансаагаар манай тамирчдаас 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран тав, 61 кг-д Т.Түвшинтулга 16, 74 кг-д П.Өнөртбат 14-т тус тус бичигджээ.
  • 2017 оны 2 сарын 7
    Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээн энэ сарын 16-17-нд Иран улсын Керманшах хотноо болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг “Эко” спорт цогцолборт бэлтгэлээ хийж байна. Манай шигшээ баг “В” хэсэгт Энэтхэг, Иран, Туркийн шигшээ багтай багтжээ. Харин “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүржийн баг багтсан байна.
  • 2017 оны 1 сарын 31
    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ зарласан Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд явагдажбайна. 
  • 2017 оны 1 сарын 28
    Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр/2017.01.28/ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхон, 75 кг-д Г.Уртнасан нар алт, 53 кг-д Д.Отгонцэцэг мөнгө, 55 кг-д А.Батцэцэг, 75 кг-д Ц.Баярзаяа хүрэл медалийг тус тус хүртлээ. Мөн эрчүүдээс 125 кг-ын жинд барилдсан Н.Золбоо хүрэл медалийн тавцанд зогслоо.
  • 2017 оны 1 сарын 27
    Манай чөлөөт бөхийн тамирчдын энэ оны анхны олон улсын тэмцээн Олимпийн хошой аварга Иван Ярыгиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээнээс эхэллээ. Өнөөдөр/2017.01.27/ ОХУ-ын Красноярск хотноо эхэлсэн тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн медаль, 58 кг-ын жинд Э.Гантуяа хүрэл медаль хүртлээ.
  • 2017 оны 1 сарын 26
    Нэгдүгээр сарын 27-29-нд болох тэмцээн Монгол Улсын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • 2017 оны 1 сарын 25
    Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын 2017 оны Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 16-17-нд Ираны Керманшах хотод болно.
/*