“45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдах нэн шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

“45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдах нэн шаардлагатай”

“45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдах нэн шаардлагатай”

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдах иргэд ямар зүйлсийг анхаарах хэрэгтэй талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн Чих, хамар, хоолойн ахлах зэрэгтэй эмч Ц.Цагаандарь мэдээлэл өглөө.


-ХӨСҮТ урьдчилаан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн үед ямар зохицуулалтаар ажиллаж байна вэ?

-Үзлэг оношилгоо тавдугаар сарын 1-нд эхэлсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ амбулатори II тасгийг тусгайлан гаргаж нийт 19 үйл эмч, сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна. Иргэд үзлэг шинжилгээнд хамрагдахаа эхний ээлжид бүртгүүлж, дугаар авсан өдрөө ирж зохих кабинетад үзүүлж, зөвлөгөө авч байгаа. Иргэд хуваарьт эмнэлэгтээ очиж үзлэг, шинжилгээнд орох ёстой. Тодруулбал, 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар хамрагдана.

-Дээрх насны бүлэгт хамрагдах хүмүүс үзлэг шинжилгээнд хамрагдахдаа зайлшгүй анхаарах ёстой зүйл гэж бий юу?

-Шинжилгээ өгөх гэж байгаа хүн бүр 3-7 хоногийн өмнө бэлтгэлээ хангаж, биеэ бэлтгэх хэрэгтэй. 18-30 насныхны тухайд асуумж эхний ээлжид бөглөнө. Үүний дараагаар эрүүл мэнд, бие бялдар зэргийг эмч үзэж, дүгнэнэ. Лабораторийн хувьд цус, биохими, тэмбүү, ДОХ зэрэг заасан багц шинжилгээг өгнө. 31-45 насны ангилалд сүрьеэгийн болон бусад асуумжийг бөглөнө. Үүний дараагаар шаардлагатай зохих шинжилгээг өгөх юм. Ийнхүү насны бүлгийн дагуу иргэд эрт илрүүлэгт хамрагдана. Үзлэгт хамрагдах иргэдэд өгөх зөвлөгөө мэдээж бий. Иргэд асуумж бөглөхдөө өөрсдийн бие махбодид илэрдэг зүйлсээ бодитоор дүгнэж хариулах нь зүйтэй. Харин ерөнхий лабораторийн шинжилгээнд хувийн бэлтгэлээ сайн хангах нь зөв.

Цусны шинжилгээ өгөхөд долоо хоногийн өмнөөс өөх тосны хэрэглээг бууруулах, шээсний шинжилгээ өгөхөд мөн 3-7 хоногийн өмнө анхаарах зүйл бий. Тэр дундаа 45-аас дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдахдаа онцгой анхаарах нь зүйтэй.

Иргэд шинжилгээнээс гурав хоногийн өмнө нэмэлт витамин, согтууруулах ундаа, антибиотик, зүү төөнүүр зэрэг эмчилгээг зогсоосноор шинжилгээний хариу үнэн зөв гарахад нөлөөлдөг. 45-аас дээш насныхны өгөх шинжилгээний үед бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Тодруулбал, шамбрам, өтгөн хаталттай үед болон ногоон өнгийн хүнсний ногоо хэрэглэсэн үед шээс болон цусны ерөнхий шинжилгээг өгөхгүй байх нь зүйтэй. Мөн төмөр агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Харин ерөнхий шинжилгээнээс гадна улаан хоолой дурандуулахад өмнөх өдрийн 19:00 цагаас хоол сойх хэрэгтэй. Өглөөд нь мөн өлөн байх хэрэгтэйг анхаарах нь зөв. Үүнээс гадна умайн хүзүүний шинжилгээ өгөхөд тус насны бүлгийн эмэгтэйчүүд мэргэжлийн эмчээс зөвлөгөөг авах хэрэгтэй.

Хэвлийн хэт авиа буюу эход үзүүлэх иргэд гурав хоногийн өмнөөс хий их үүсэх хоол хүнсийг хэрэглээнээс хязгаарлах нь зөв. Эход үзүүлэхийн өмнө дурангийн шинжилгээнд хамрагдаагүй байх хэрэгтэйг иргэд анхаарах хэрэгтэй.

Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн 10, 14 зэрэг хорооны иргэд үзүүлж байна. Эдгээр хорооны хүмүүсээс шинжилгээнд хамрагдах иргэд мэдээлэлгүй байгаа нь их ажиглагдсан. Шинжилгээгээр ходоодны хавдар, бамбай булчирхайн уйланхай, шохоожилт зэрэг их илэрч байна. Тиймээс иргэд шинжилгээний хариуг үнэн зөв гаргахын тулд 3-7 хоногийн өмнө зайлшгүй биеэ бэлдэх нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж