• Өчигдөр 8 цаг 37 минут
    Улсын арслан Н.Батсуурь, Өвөр Монголын арслан А.Батжаргал нарын халз барилдаан өнгөрөгч бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болно гэсэн зар тараад байсан юм.
  • 2017 оны 4 сарын 19
    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
  • 2017 оны 4 сарын 10
    Сонгинохайрханы хишиг барилдаан өчигдөр /2017.04.09/ болж, чансаа өндөр 128 бөх зодоглов.
  • 2017 оны 4 сарын 10
    Өнгөрсөн жилийн баяр наадамд үзүүрлэж, төрийн наадмын өндөр дээд цолонд хүрсэн ч уур, ухааны мунхагаа барьж дийлэхгүй яваа нь улсын арслан Р.Пүрэвдагвыг үнэхээр муухай харагдуулж байна.
  • 2017 оны 4 сарын 9
    ”Дөрвөн уулын хишиг” барилдааны 2017 оны эхнийх болох ”Сонгинохайрханы хишиг” барилдаан өнөөдөр болно.
  • 2017 оны 4 сарын 8
    Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Дээрх арга хэмжээнд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт Бөхийн өргөөнд болно.
  • 2017 оны 4 сарын 7
    Дэлхийн бөхийн холбоо (UWW)-ноос гуравдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа.
  • 2017 оны 4 сарын 6
    АНУ-ын “Charles town” морин уралдаанд “Алтай констракшн”-ы захирал, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн “Candy for Sharon” нэртэй хүлэг түрүүлжээ. “Denes of course” гэж хурдан азарганы төлийг Х.Бат-Эрдэнэ уяач шүдлэнд нь худалдан авчээ. Уг хурдан хүлгийг АНУ-ын Дэнвэр хотод ажиллаж амьдарч байгаа уяач Гүрийн Баттулга сойлго уяаг нь тааруулж хурдлуулсан байна.
  • 2017 оны 4 сарын 5
    Монголын бөхийн өргөөнд ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаантай. Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн нь 3 сая төгрөгийг авах бол шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд тус бүр 1,5 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгох юм байна.
  • 2017 оны 4 сарын 4
    Монголын бөхийн өргөөнд болох энэ сарын барилдааны хуваарь гарчээ. Ирэх баасан гаригт нийтийн монгол шандастан болон өсвөрийн барилдаантай. Мөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын баярт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан болон Сонгинохайрхан хишиг барилдаан болно.
  • 2017 оны 3 сарын 29
    Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ.
  • 2017 оны 3 сарын 23
    МҮБХ-ноос ойрын хугацаанд зохион байгуулах барилдааны хуваарийг сонирхуулъя.
  • 2017 оны 3 сарын 20
    Барууныг магнайлан дэвж байгаа тэр бөх, Увсын Батсуурь уу даа гэж наадамчдын нэгэн хэлэхийг сонсоод оноож харвал улсын залуу арслан Намсрайжавын Батсуурь яг мөн дөө.
  • 2017 оны 3 сарын 18
    Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Жаргалбаяр нар үлдсэн юм.
  • 2017 оны 3 сарын 15
    . Тахиа жилийн анхны барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэхийг уралдуулан барилдсан. Барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших нар үлдсэн юм.
  • 2017 оны 3 сарын 12
    Хаврын бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт өнөөдөр /2017.03.12/ боллоо. Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдааны хурдан азарганууд 140 гаруй хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын Тэргүүн хонгор түрүүллээ. Ингээд айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулья.
  • 2017 оны 3 сарын 12
    Хөвсгөл аймагт хаврын хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангиллын морьд уралдаан өнөөдөр /2017.03.12/ боллоо. Тус уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгажээ. Ингээд айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулья.
  • 2017 оны 3 сарын 10
    Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулах комисст тус уралдааныг түр хойшлуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ.
  • 2017 оны 3 сарын 10
    Уг судалгаанд сар шинийн баярт зориулсан барилдааныг 550 мянган үзэгч үзсэн байна. Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны шууд дамжуулалтыг “ТВ9” сувгийг хамгийн олон үзэгч үзжээ. Үүний араас МҮОНТ, Монгол HD, TV 5, MNB2, NTV телевиз удаалжээ.
  • 2017 оны 3 сарын 6
    Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар эхэллээ. Жилийн өнгө тольдох “Дүнжингарав” уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр болсон юм.
  • 2017 оны 3 сарын 5
    “Дүнжингарав-2017” уралдаан соёолон насны морьдын уралдаанаар үргэлжилж, газар, газрын 140 гаруй хурдан буян тоосоо өргөлөө.