49 дүгээр сургууль 1200 гаруй хүүхэд суралцана

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

49 дүгээр сургууль 1200 гаруй хүүхэд суралцана

49 дүгээр сургууль 1200 гаруй хүүхэд суралцана

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуульд 250 мянга гаруй хүүхэд сурч байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилго тусгасан байдаг. Үүний хүрээнд 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагч, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Тус сургуулийн багш сурагчдадаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Чингэлтэй дүүргийн 12 жилийн 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа “Энэ жилийн хувьд манай сургуульд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 51 сая төгрөгийн хөрөнгөөр ариун цэврийн өрөөний иж бүрэн тохижилт, засвар хийгдсэнээс гадна сургуулийн нөөц хөрөнгөөр урсгал засвараа хийсэн байгаа. 2016-2017 онд манай сургуулийн хамт олон нийслэлийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулсан олон уралдаан тэмцээнд маш амжилттай оролцсон. Мөн дүүргийн ИТХ-ын 29 дүгээр тогтоолоор батлан боловсруулсан “Чингэлтэйн боловсрол 2020” хөтөлбөрийн үйл ажиллагаанд багш сурагчид маш амжилттай оролцож энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байгаа. Манай сургуульд Чингэлтэй дүүргийн 13-15 дугаар хорооны хүүхдүүд хамран суралцдаг. 900 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай бөгөөд 2017-2018 онд сургуулийн хамт олон 1200 гаруй сурагчтайгаар, өдрийн 2 ээлжээр үйл ажиллагаагаа явуулна” гэв.

2017-2018 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 12 жилийн 49 дүгээр сургууль 1260 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд энэ жил тус сургуульд 1 дүгээр ангид 165 хүүхэд шинээр элсэн орсон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж