• Өчигдөр 17 цаг 7 минут
    Баянгол дүүргийн тавдугаар хороонд тун удахгүй буудлага спортын төв нээлтээ хийх гэж байна. Мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын хүлээн авах боломжтой энэхүү төв нийт 3000 м.кв талбайтай. Дотроо 10, 25, 50 метрийн буудлага үйлдэх байгууламж /тир/ болон тамирчид байрлах амралтын, багш нарын, хувцас солих, хүлээлгийн өрөө, усанд орох тасаг, хоолны газар, зэвсэг, сум, хэрэгслийн агуулах, хяналтын хэсэг, оффис гээд олон улсын тэмцээн болох бүх нөхцлийг хангажээ.
  • Өчигдөр 15 цаг 47 минут
    БНХАУ-ын Grand China Sports Industry компаний Монгол улсад хандивлаж буй спортын хэрэгсэл, бүтээгдэхүүнүүдийг гардуулах ёслолын үйл ажиллагаа Спортын Төв Ордонд зохион байгуулагдлаа.
  • Өчигдөр 15 цаг 10 минут
    Дэлхийн спортын тавцанд Монгол Улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт өндөрлөж, бүрэлдэхүүнийг албан ёсоор зарласан билээ. Байнгын шигшээ багт 18 төрөлд 160, байнгын бус шигшээ багт есөн төрөлд 140 орчим тамирчинг сонгосон. Тэгвэл өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчин, дасгалжуулагчид тангараг өргөх ёслолд оролцлоо. Уг арга хэмжээн Спортын төв ордонд болсон юм.
  • Өчигдөр 14 цаг 49 минут
    Тайландын нийслэл Бангкок хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup-2017” тэмцээнээс манай шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Хоккейчид өчигдөр болсон аваргын төлөөх тоглолтод АНЭУ-ын багт 5-4 онооны харьцаагаар ялагдсан юм. Тэд хэсгийн эхний тоглолтод Сингапурын шигшээ багийг 13:0, Тайландыг 5:4, Малайзыг 10:5-аар хожиж, цомын төлөө АНЭУ-ын багтай тоглохоор болсон юм. Энэ жилийн цомыг өргөсөн АНЭУ-ын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос гадна БНСУ, Японы багтай тоглох эрхтэй болжээ.
  • Өчигдөр 14 цаг 31 минут
    Тайванийн Тайпей хотноо болсон “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн уралдаанд Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа түрүүлжээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 42 км 195 метр зайг 2 цаг 28 минут 08 секундын амжилтаар туулсан байна. Энэ зайд Этиопын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Энэ удаагийн тэмцээнд 12 мянган тамирчин өрсөлдсөнөөс олон улсад амжилт үзүүлсэн өндөр зэрэглэлийн 32 марафонч хурд, хүч, тэвчээрээ сорьжээ.
  • Өчигдөр 10 цаг 49 минут
    Австрийн Грац хотноо зохиогдож буй Тусгай олимпийн заалны тэмцээн амжилттай явагдаж, дэлхийн бүх улсын баг тамирчид хоорондоо хүчтэй өрсөлдөж байна. Манай сонины редакцид зочилсон Монголын багтай бид Грац хотод дахин уулзах завшаан тохиолоо.
  • 2017 оны 3 сарын 23
    Нэгдсэн уулзалтад 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болон Зэвсэгт хүчин, хууль сахиулах салбарын “Алдар”, “Хүч”, “Аврагч”, “Хилчин”, “Соёмбо” зэрэг спорт хорооны нийт 80 гаруй арга зүйч хамрагдаж байна.
  • 2017 оны 3 сарын 22
    Боулингийн уламжлалт тэмцээн “Big bowling” төвд гуравдугаар сарын 19-нд боллоо. Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд ганцаарчилсан төрлөөр явагдсан бөгөөд нийт 38 тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд Д.Чулуунбаатар (Мишээл топ флоор) түрүүлж, Ц.Лхасүрэн (Big bowling), Ж.Цэвэгмид (петровис) нар удаалав. Харин эмэгтэйчүүдээс Б.Оргилмаа (Мобиком) бусдыг илүүрхэж, тэргүүлсэн бол С.Хандаа (ТЭЦ-III), Т.Дорждэрэм (Ёндоо) нар удаалав.
  • 2017 оны 3 сарын 21
    Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
  • 2017 оны 3 сарын 21
    Монголын спорт сонирхогчдын үзэх дуртай телевиз болох SPS HDTV нь монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийг спортод хайртай дуртай байгааг нь урамшуулан дэмжих зорилгоор “МИНИЙ ХАЙРТАЙ ТАМИРЧИН” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулж өнгөрсөн оны 12 сард ялагчдаа тодруулан гарын бэлгээр шагнасан билээ.
  • 2017 оны 3 сарын 21
    Австри улсад энэ сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадамд болж байна. Энэхүү наадамд манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцож байгаа юм.
  • 2017 оны 3 сарын 20
    Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд болж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Их мастер Ч.Батчулуун, их мастер Т.Батчимэг нарын тэргүүтэй шилдэг 24 шатарчин шигшээд өрсөлдөж буй.
  • 2017 оны 3 сарын 15
    Монголын туялзуур сэлэмний холбоо, “БДО Аудит” ХХК өнөөдөр 2020 он хүртэл хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
  • 2017 оны 3 сарын 15
    “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийхөн “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
  • 2017 оны 3 сарын 14
    Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа.
  • 2017 оны 3 сарын 13
    Эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Батчулуун, У.Насанжаргал, Б.Ариунбүүвэй, Д.Батсүрэн, Р.Амгаланбаатар, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Галмандах, Ц.Алтанбаяр, Энхнар нар шалгаран үлдсэн. Мөн эмэгтэйчүүдээс О.Өлзийхишиг, Б.Амина, улсын хошой аварга Д.Янжиндулам, Б.Ану, Э.Хулан, У.Лхамсүрэн, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Б.Анхчимэг, Г.Баярмаа, Т.Номиндалай нар шигшээд өрсөлдөх болзлоо урьдчилсан шатаас авсан юм.
  • 2017 оны 3 сарын 13
    Монголын пауэрлифтингийн хүчний холбоо, Хууль сахиулах байгууллагуудын хоорондох ”Илд бамбай” пауэрлифтингийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн спорт зааланд болох ажээ.
  • 2017 оны 3 сарын 10
    Хөлдөө маш хүнд гэмтэл авсан Ираны алдарт бөх Реза Яздани гуравдугаар сарын 2-нд Германд мэс ажилбарт оржээ.
  • 2017 оны 3 сарын 10
    Цагдаагийн байгууллагын “Монгол цагдаа-2017” спортын цогцолбор тэмцээний нээлт өчигдөр /2017.03.09/ “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо.
  • 2017 оны 3 сарын 10
    Тэшүүрийн тамирчин Б.Ууганбаатар энэ жилийн УАШТ-д оролцох үедээ хориотой бодис /Meldonium/ хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоныг Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдсэн билээ. Тэрбээр допингийн шинжилгээний Б сорьцод орох хүсэлтээс татгалзаж, хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ.
  • 2017 оны 3 сарын 9
    Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод боллоо.