69 настай Ричард Гир дахин аав боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.12-нд нийтлэгдсэн

69 настай Ричард Гир дахин аав боллоо

69 настай Ричард Гир дахин аав боллоо

Өдгөө 69 настай алдарт жүжигчин Ричард Гир өнгөрсөн жил Алехандра Силва хэмээх 35 настай Испани бүсгүйтэй гэрлэсэн билээ. Жүжигчний төлөөлөгч Даваа гаригт мэдээлснээр хос саяхан шинэ хүнээ өлгийдөн авсан байна. Бяцхан хүүгийн мэндэлсэн өдөр болон нэрийг одоогоор нууцалж байгаа гэв.

Буддын шашны үнэнч сүсэгтэн Гир бие давхар эхнэртэйгээ хамт Далай ламтай уулзаж буй зургаа 2018 оны есдүгээр сард олон нийтэд дэлгэсэн юм.

Ричард Гир өмнө нь Карэй Лавелтай гэрлэж байсан бөгөөд тэдний хүү одоо 19 настай. Одоогийн эхнэр Алехандра нь мөн нэг хүүтэй юм байна. Тэрбээр хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч байсан Игнасио Силвагийн охин аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж