Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Гэрээт ажилчид энэ сарын 18-нд Солонгосыг зорино
2010 оны 05 сарын 06
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУлсын Хөдөлмөрийн яамны хооронд “БНСУлсад ажиллах хүч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг” –ийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн нэрс гарсан бөгөөд энэ сарын 18-ны өдөр тус улсыг зорих юм. Энэ  удаагийн ажлын санал ирсэн иргэд өнөөдөр “Гялс” төв дээр эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагдлаа.

Харин тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох зургаа дахь удаагийн шалгалтыг авахаар болжээ. Иймд иргэд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд бүртгүүлэхдээ аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд энэ  сарын 17-ноос 19-ний өдрүүдэд 09-18 цагийн хооронд зөвхөн өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

Солонгос хэлнийтөвшин тогтоох шалгалтад бүртгүүлэх шаардлагатай бичиг баримт
- 3.5 х 4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
- Гадаад паспорт, иргэний үнэмлэх, тэдгээр баримт бичгийн хуулбарууд
- Солонгос хэлний шалгалтын хураамж 26000 төгрөг

Солонгос хэлний шалгалтын хураамжийг  төлөхдөө
Төлбөр хийх банк: ХААН банк
Дансны дугаар: 5111008464 (төгрөгийн данс)
Хүлээн авагчийн нэр: YOU MYEOUNG SOO
Бүртгэлийн нийт хураамж: 26000 төгрөг

Харин БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн та доорх шаардлагыг хангасан бол солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг өгөх эрхтэй болох аж.
18-39 насны Монгол улсын иргэн /1971.06.28-1992.06.27 хооронд төрсөн/
Ял шийтгэлгүй
БНСУ-д хууль бусаар амьдарч байгаагүй болон албадан саатуулагдаж байгаагүй
Монгол Улсаас гарах эрхээ хасуулаагүй


Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг Улаанбаатар хотод зургаадугаар сарын 27-ны өдөр өгөх бөгөөд  шалгалт өгөх  газар болон шалгалтын цагийг зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэх  юм байна Шалгалтанд орсон иргэдээс 3100 хүнийг шалгаруулах бөгөөд дээд оноо 200, үүнээс 80-с дээш оноотой иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар шалгаруулах аж. Үүнээс жижиг дунд үйлдвэрийн салбарт 3000 хүн, хөргөх үйлдвэрийн салбарт 100 хүнийг ажилд авах аж.
Энэ удаагийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалт нь зөвхөн үйлдвэрийн салбарт ажиллах хүч авахаар авч байгаа шалгалт учир солонгос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа юм байна.
- Ямар нэгэн өвчингүй, эрүүл байх шаардлагатай аж. Учир нь Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн том шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Хэдийгээр солонгос хэлний төвшин тогтоох  шалгалтад тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол таны нэрийг БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршуулахгүйгээс гадна солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын хураамж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгодоггүй гэнэ. Тиймээс БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй бол солонгос хэлний мэдлэгтээ анхаарч, өвчингүй /Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг өвчингүй/ эрүүл байх шаардлагатай аж.


Дашрамд дуулгахад бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан “Бүртгүүлж өгнө, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө” гэсэн хувь хүнд хууран мэхлэгдэх, өөрийгөө хохироохгүй байхыг Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс анхааруулж байна. Тус төв нь Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Самбуугийн гудамж 1/16 (Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны урд талд, 9-р цэцэрлэгийн байшингийн хойд талд 2 давхар улаан тоосгон байшин) байрладаг. Харин 7013-8787, 7011-1299 утсуудаар болон  http://www.gahit.mn/, www.monkor.net  цахим хаягаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.      

П.Нарандэлгэр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...