Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Сурагчдын батламжийг гардуулж эхэллээ
2012 оны 7 сарын 2
Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан 43087 шалгуулагчийн дүн, оноо, жагсаалтыг өчигдөр www.eec.mn вэбсайтад байрлуулж, нийтэд мэдээлсэн. Тэгвэл, нийслэлийн шалгуулагчдын батламжийг өнөөдөр, маргааш хоёр өдөр  ЭМШУИС-ийн 131 тоотод гардуулах юм байна. Энэхүү батламжийг хөдөө орон нутагт Боловсрол соёлын газрын мэргэжилтнээр, Улаанбаатар хотод тухайн хүүхдийн төгссөн сургуулиар нь дамжуулан тарааж байгаа аж.

Дашрамд дурдахад, шалгалтад оролцогчид дүн, оноогоо мэдэхийг хүсвэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад орж бүртгэлийн дугаар, нууц кодоо оруулан дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...