Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Залуучууд орон сууцны талаар хэлэлцлээ
2013 оны 05 сарын 10
“Залуучуудын орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн залуучуудын төлөөлөл оролцож, орон сууц тойрсон асуудлаар санал бодлоо солилцжээ. Хэлэлцүүлгийн үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн орон сууцны эрэлт нийлүүлэлтийг дэмжих талаар хийж байгаа ажлаас танилцуулсан байна. Энэ жил Улаанбаатар хотод 18 мянган айлын орон сууц ашиглалтанд орно. Харин хойшдоо жилд 34 мянган айлын орон сууц иргэдэд очих боломжтойг салбарын яамныхан хэлж байна. Орон сууц баригдсан ч орох иргэд нь мөнгөгүй бол эрэлтгүй болох нь мэдээж. Тиймээс иргэд моргейжийн зээлийг илүүд үздэг. Иргэдийн хүсэн хүлээж байгаа 7-9 хувийн хүүтэй моргейжийн зээлийн журмыг Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн яамд Төв банктай хамтран боловсруулж байна. Энэхүү ипотекийн зээлийн хүү инфляцийн түвшингээс шалтгаалан 8+-1 хувь байхын дээр зээлийн эргэн төлөгдөх хугацаа 20 жил байх ажээ. Урьдчилгаа төлбөр 10-30 хувь бөгөөд урьдчилгааг хэрхэн төлснөөс зээлийн хүүгийн хэмжээ харилцан адилгүй байх юм. Хамгийн гол нь 100 хувь ашиглалтанд орсон 80 мкв хүртэл хэмжээтэй байрнаас сонголтоо хийнэ. Орон сууцны өмнөх хөтөлбөрүүд тодорхой зорилтот бүлгүүдэд чиглэж байсан бол энэ удаагийн бодлого бүх иргэдэд нээлттэй. Гол нь иргэн ажилтай, орлоготой байх нь чухал юм гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэлж байлаа.

Түүнчлэн 8+-1 хувийн зээлийн хөтөлбөр нь арилжааны банкуудаар дамжина. Өмнөх шиг ОССК, Төрийн банк гэсэн хязгаарлагдмал хүрээнд явахгүй учраас иргэдэд хүндрэл чирэгдэл дагуулахгүй байхаар журам дээр тусгаж байгаа ажээ. Иргэдийн зүгээс барьцаа хөрөнгө шаардлагагүй бөгөөд сонгосон байрны ордер нь барьцаа болох юм байна.

Д.ЦЭЦЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...