Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Төмөр замын тэмдэглэгээнд шалгалт хийжээ
2013 оны 06 сарын 24
Улсын ерөнхий прокурорын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран төмөр замын гарам, тэмдэг тэмдэглэгээнд шалгалт хийжээ. Тодруулбал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 11 удаа гарсан байна. Эдгээр ослын улмаас долоон хүн нас барж, дөрвөн хүний бие махбодид хүнд, нэг хүн хөнгөн гэмтэл авчээ. Гарч буй галт тэрэгний ослын шалтгааныг судалж үзвэл, “Төмөр замын аюултай бүс”, “Анхаар хориотой бүс”, ”Гадны хүн нэвтрэхийг хориглоно”, “Зогс”, ”Тойр” гэсэн анхааруулгын самбарууд шаардлага хангахгүй болсноос үүдэж явган зорчигчид төмөр замын аюултай бүс руу нэвтэрч ордог аж. Мөн дээрх самбаруудыг оновчгүй байрлалд тавих, торон хамгаалалт эвдэрсэн, явган хүний гарц гэж ойлгогдохоор байрлуулсан зэрэг нь осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн төмөр замын байгууллага нь аюулгүй байдлын үндсэн шаардлагыг бүрэн хангаж биелүүлэх ажиллагааг хуулийн заалтад нийцүүлээгүй, явган зорчигч явах гарц гармыг аюулгүй байдлаар хангалттай хийгээгүй зэрэг нь осол гарахад нөлөөлдөг болохыг албаныхан хэлдэг. Тэгвэл шалгалтаар зарим газар явган хүн төмөр зам руу гарах боломжтой зориулалтын бус гарцтай, явган хүний байнгын хөдөлгөөнтэй боловч дохио анхааруулга, байхгүй, хаалт хашлагагүй, тэмдэг тэмдэглэгээ нь шөнийн цагт мэдээлэл өгч чаддаггүй, албан ёсны гарц байгуулах шаардлагатай газрууд байгаа зэрэг зөрчлийг илрүүлж тогтоосон байна.

Эдгээр зөрчлийг арилгуулахаар төмөр замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу зөвшөөрөгдсөн гарц гармуудад байршуулах, төмөр замын зурвас газар, аюултай бүсийн дэглэм бий болгох, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, зориулалтын бус гарц гармуудыг хаах, айл өрхүүдтэй нийлсэн газарт явган хүн нэвтрэх боломжгүй хаалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, хүмүүст мэдэгджээ.

Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...