Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
ШШҮХ-ийн хоёр ажилтныг цагдан хорьжээ
2013 оны 11 сарын 21
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбумын авлигын хэрэгт хамсаатан байж болзошгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ийн хоёр ажилтныг  АТГ-аас шалгаж, цагдан хорьжээ. ШШҮХ-ийн ажилтнуудыг Ч.Гансүхтэй хуйвалдаж, зарим аж ахуй нэгжид хуурамч татварын акт гаргуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа бололтой. Энэ талаар “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.

Энэ хэрэгт мөн Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Н.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн аав, хүү, эхнэрийн данснаас илэрсэн их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг АТГ-аас шалгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...