Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
19 рашаан сувилал магадлан итгэмжлэлтэй
2010 оны 07 сарын 19
Урин дулааны улирал ирж, хүмүүс агаар салхинд амрахыг эрхэмд үзэж байна. Амрахын сацуу биеэ эрүүлжүүлж, чийрэгжүүлэхийн тулд рашаан сувилалыг зоригсод ч цөөнгүй. Манай улсын хувьд аливаа өвчнийг анагаах шидтэй рашаан ус, шавар элбэг. Тэдгээрийг бараадан байгуулсан сувиллын газар ч мундахгүй их. Харин тэднээс тун цөөн нь Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлтэй байдаг. Магадлын итгэмжилсэн рашаан сувиаллаар үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн олонх нь ахмад настнууд. Тэд магадлан итгэмжилсэн сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд сувилуулсан зардлынхаа 50 хувийг буцаан авдаг. Ахмад настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч энэ хөнгөлөлтийг эдлэх эрхтэй. Харин магадлан итгэмжлээгүй сувиллын газарт амарсан бол төрөөс олгож буй 50 хувийг хөнгөлөлт үйлчилдэггүй. Тиймээс бид энэ удаа 2010 оны байдлаар магадлан итгэмлэлтэй 19 рашаан сувиллын жагсаалтыг хүргэж байна.

Рашаан сувилал,
сувиллын нэрс

Магадлан итгэмжлэгдсэн хугацаа

Магадлан итгэмжлэлийн эхлэх хугацаа

Магадлан итгэмжлэлийн дуусах хугацаа

Аймаг, орон нутгийн рашаан сувилал

1

Говь-Алтай аймгийн “Бигэр шимт элс” сувилал

3 жил

2007-08-10

2010-08-10

2

Дорноговь аймгийн “Халзан-уул” рашаан сувилал

3 жил

2008-07-25

2011-10-01

3

Орхон аймгийн “Эрдэнэт” сувилал

5 жил

2008-02-01

2013-02-01

4

Төв аймгийн “Өвөржанчивлан” рашаан сувилал

4 жил

2007-07-03

2011-07-03

5

Төв аймгийн “Ар Жанчивлан” сувилал

2 жил

2009-08-20

2011-08-20

6

Төв аймгийн “Задгай цагаан” рашаан сувилал

3 жил

2007-07-03

2010-07-03

7

Увс аймгийн “Хар тэрмис” рашаан сувилал

2 жил

2008-10-17

2010-10-01

8

Хэнтий аймгийн “Чингэсийн гурван нуур” сувилал

4 жил

2007-01-02

2011-01-02

9

Хөвсгөл аймгийн Галт “Халуун –Ус” рашаан сувилал

3 жил

2009-08-26

2012-10-01

10

Төв аймгийн “Тахилт” сэргээн засах эмчилгээний төв

2 жил

2009-01-02

2011-11-01

11

Өвөрхангай аймгийн “Хужирт” рашаан сувилал

3 жил

2010-06-04

2013-11-01

12

Өвөрхангай аймгийн “Эльма Хужирт” рашаан сувилал

2 жил

2010-06-04

2012-10-01

Улаанбаатар хотын рашаан сувилал

13

Оргил рашаан судлалын үндэсний төв

4 жил

2008-10-17

2012-10-17

14

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпораци

2 жил

2009-01-02

2011-01-02

15

“ЭМЖЖ” сувилал

2 жил

2009-05-29

2011-05-29

16

“Багануур” сувилал

3 жил

2008-07-25

2011-07-25

17

“Эрдэнэт хун” сувилал

2 жил

2009-11-11

2011-11-11

18

“Сайхан газар” сувилал

2 жил

2009-08-20

2011-08-20

19

“Арга билэг” сувилал

3 жил

2010-06-04

2013-06-04



Д.Цээнэ


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...