news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Хууль бус сүлжээний бизнест 88 хувь нь хохирдог
2010 оны 7 сарын 30
Монголд үйл ажиллагаа явуулж  буй  шууд худалдааны “DXN  Монгол“ компанийн төлөөлөгчид өнөөдөр шууд худалдааны компанийн үйл ажиллагаа  хууль бус сүлжээний бизнесээс ямар ялгаатай байдаг талаар болон  сүлжээний бизнесийн  луйвраас  хэрхэн сэргийлэх тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Сүлжээний бизнес нь 1997 оноос Монгол улсад орж ирсэн бөгөөд ихэнх нь  ОХУ-ын компаниуд байдаг ажээ. Шууд худалдааны компани, сүлжээний бизнес хоёрын ялгааг  иргэд  сайн мэдэхгүйгээс хууль бус,амар  хялбар аргаар  мөнгө олох гэсэн  хэсэг бүлэг хүмүүсийн өгөөш болсоор байна гэж тэд мэдэгдэв. Сүлжээний компани иргэдийн ярьж заншсанаар сүлжээчин гэдэг нэр томъёо хаана ч байдаггүй ажээ. Олон улсын шууд худалдааны ассоциацид нэгдээгүй,  шударга бус сүлжээний бизнесийн эсрэг хуульгүй улс орноос орж ирсэн компаниуд өнөөдөр Монголын ард  түмний оюун санааг төөрөгдүүлж, их хэмжээний  мөнгө угааж байгаа хэмээн тэд мэдэгдлээ. Тодруулбал манай улсад үйл ажиллагаа явуулж буй  сүлжээний компаниудын  90 гаруй хувь нь  хууль бус сүлжээний бизнесээр толгой цохидог ОХУ-аас орж ирсэн компаниуд ажээ. ОХУ-д 2000 гаруй сүлжээний бизнес эрхэлдэг компани  байдгийн дөнгөж 100 гаруй нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эрхтэй юм байна. Санхүүгийн пирамид буюу хууль бус сүлжээний бизнес нь хууран мэхлэх арга залийг өөгшүүлж, шударгаар хөдөлмөрлөж мөнгө олох сэтгэлгээг боогдуулах муу талтайн дээр олон мянган хүнд эдийн засгийн хохирол учруулж цөөн хэдхэн хүн л ашиг олдог гэдгийг “DXN  Монгол“ компанийнхан анхаарууллаа.

Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шууд худалдаа нь 100 гаруй жилийн түүхтэй. Анх 1997 онд шууд худалдааны кодыг баталж хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгожээ. Өнөөдөр манай улсад олон улсын  шууд худалдааны  журмаар ажилладаг цөөхөн компани байдаг. Тухайлбал Малайз улсын DXN Монгол, Швед улсын Орифлейм, Хятад улсын Тань Шин, АНУ-ын NSB,  Herbalife  зэрэг компаниуд л багтдаг байна. Харин  бусад компаниуд нь бүгд хууль бус бөгөөд элссэн хүмүүсийн 87-88 хувь нь хохирч үлддэг гэнэ. Иймээс  хууль эрх зүйн орчин бүрдээгүй манай улсыг  ашиглаж иргэдийг хохироон, их хэмжээний мөнгийг ОХУ-руу гаргаж байгаа  шударга бус үйл ажиллагааг  таслан зогсоох цаг болсныг  онцоллоо. Хамгийн гол нь  хууль бус санхүүгийн пирамидын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг сануулсан юм.                 
 
С.Отгон
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.