Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Өвөрмонгол хүүхдүүд манай улсад зочилж байна
2010 оны 7 сарын 30
Өвөрмонголын Хөх хот дахь Ханген замын үндэсний бага сургуулийн 12 сурагч “Хүүхэд солилцоо”-ны шугамаар манай улсад энэ сарын 26-ны өдөр иржээ. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн мягмар гаригт Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Цогзолмаа тэднийг хүлээн авч уулзсан байна. Эдгээр хүүхдүүд манай улсын түүх соёлын дурсгалт газраар аялж, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, байгалийн болон түүхийн музей үзэж сонирхох аж. Тэд ирэх даваа гаригт нутгийн зүг хүлгийн жолоо залах юм байна.

Д.Долгор

Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...