news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Туул голд машинаа угаавал эрхийг нь хоёр жилээр хасна
2010 оны 7 сарын 30
Туул голд машинаа угаасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасахаар болжээ. Нийслэлийн захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн  хяналтын газар, Усны газар,  Байгаль орчны яам, Ногоон суваг  зэрэг  байгууллагууд  хамтран “Хатан Туул ба цаг хугацаа”  нэртэй хоёр сарын аян өрнүүлээд байгаа юм. Аяны хүрээнд Туул голын эх булгыг бохирдуулж байгаа хүмүүст хатуу хариуцлага  тооцохоор боллоо.  Туул голд машинаа угаавал машин жолоодох эрхийг нь хоёр жилээр хасахаар болжээ. Мөн голд  хивс, хувцас, эд зүйлээ угаасан хүмүүсийг хорьж саатуулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ. Машин, морь, завьтай эргүүл Туул голын эргээр явж хяналт тавих юм байна.  Дээрх шийтгэл хатуудах мэт санагдавч Хатан Туулаа өөрсдийн гараар бохирдуулж,  эв зүйгээр хэлээд ойлгохгүй байгаа ухамсар дорой хүмүүст таарсан шийтгэл  гэх хүн  цөөнгүй байна.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.