news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Нутгийн удирдлагууд иргэдтэйнэгдэнэ
2010 оны 7 сарын 30
Увс аймгийн Өмнөговь суманд аймгийн Цагдаагийн хэлтсээс 5-6 цагдаа томилогдон очиж, иргэдийг баривчилж байгаа гэсэн мэдээллийн дагуу сумын удирдлагууд шуурхай хуралдаж дуусчээ. Иргэд, цагдаа, Хятадын компанийн дунд үүсээд буй уг зөрчилдөөн нь тус сумаас 40 орчим километрийн зайтай орших “Шарилжын дөрөлж” гэх газар бөгөөд сумын удирдлагууд төлөөлөгч гарган газар дээр нь очиж ажиллахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр иргэдийг тус суманд болсон зөрчилдөөний үеэр галт зэвсэг ашигласан гэдгийг хамаагүй ярьж болохгүй гэж дарамталж байгаа гэнэ. Хэрвээ энэ талаар мэдээлэл гаргасан тохиолдолд иргэд өөрсдөө буруутан болно шүү гэж холбогдох албаныхан сануулсан байна. Тиймээс сумын удирдлагууд болсон үйл явдлын баримтыг баталгаажуулж, тухайн үйл явдалд оролцсон иргэдээс гэрчийн мэдээлэл цуглуулахаар болжээ. Тус сумын удирдлагууд “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-тэй нэгдэж, эх нутаг, газар шороо, иргэдийнхээ амгалан тайван амьдралын төлөө тэмцэнэ гэдгээ хэллээ.

Дашрамд дуулгахад, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Жей Си Си-Айр компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Харин түр хугацаагаар зогсоох  биш бүр мөсөн үйл ажиллагааг нь хаах ёстой гэж иргэд үзэж байгаа аж. Учир нь ашигт малтмал ашиглах холбогдох хуулиудад зааснаар гол усны эргээс 200 метрт олборлолт хийхийг зөвшөөрсөн байдаг аж. Гэтэл Жей Си Си-Айр компани нь Орлогын голын эрэг дээр олборлолт хийж, гол дотор алтаа угаадаг бөгөөд  бохирдуулсан усаа далан хийж хаалттай ашигладаг гэжээ. Гэвч уг хаалтаас шүүрсэн ус нь голыг бохирдуулж  байгаа тул  аймгийн мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийхэд  мөнгөн усны найрлагатай гэсэн дүгнэлт гарчээ.  Энэ дүгнэлтийг үгүйсгэж, худал сүр дуулиан болгож улс төржүүллээ  хэмээн нутгийн зарим  иргэд эсэргүүцэж байгаа гэнэ. 

П.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.