news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
50 компьютер хандивлахаар боллоо
2010 оны 7 сарын 30
Ирэх сарын нэгний өдөр Австрийн үндэсний зөвлөлөөс манай улсын ШУТИС-д 50 ширхэг компьютер хандивлахаар боллоо. БСШУЯ - ны сайд С.Отгонбаяр Бүгд Найрамдах Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр ийм шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Уулзалтын явцад БСШУЯ-ны сайд “Манай улс  Германы эрдмийн солилцооны албатай хамтран ажилладаг . Австрийн боловсролын тогтолцоо Германыхтай төстэй . Австричуудын ихэнх нь герман хэлээр ярьдаг учир манай улсын аль нэг их дээд сургуулийн бэлтгэл ангийг герман хэлний бэлтгэл анги болгож , цааш цаашдаа Австри Монгол улсын оюутнуудыг хоёр улсын Засгийн газрын 50 , 50 хувийн тэтгэлгээр суралцуулж болох юм” гэсэн  саналыг хэлж байлаа . Австрийн парламентын ҮЗ-ийн дэд дарга хариуд нь “Оюутан сургалтыг миний бие дэмжиж байна. Энэ талаар боловсролынхоо сайдад уламжилъя . Манай улсад мэдээлэл технологи өндөр хөгжсөн тул энэ удаад зөвхөн их дээд сургуулиудад компьютер өгөөд зогсохгүй цааш цаашдаа танай улсын арван жилийн сургуулиудад ч хандив өгөх бүрэн боломжтой” хэмээлээ .

Р.Нямжаргал
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.