news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Ирэх сарын 1-нээс “В”, “С” ангиллын зөвшөөрөл олгоно
2010 оны 7 сарын 30
Улаанбаатар хотын хөдөлгөөний ачааллыг багасгах, хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж,  иргэдийн амар тайван байдлыг хангах зорилгоор том оврын автомашиныг хязгаарлалтайгаар хөдөлгөөнд оролцуулдаг.  Ингэхдээ жингээс нь хамаарч “В”, “С” ангиллын зөвшөөрлийг улирал бүр олгодог байжээ. Харин энэ жил НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас том оврын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хагас жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор болсон байна. Энэхүү зөвшөөрлийг наймдугаар сарын нэгнээс эхлэн төв замын зөвшөөрлийг дүүргүүдийн замын цагдаагийн тасаг дээр тарааж эхлэх аж.  Бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй автомашиныг “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” гэсэн ангилалд тооцон хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгох  бөгөөд Замын цагдаагийн газраас доорхи зохицуулалтыг хийжээ.  

“В” ангиллаар зөвшөөрөл авсан ачааны автомашин өдрийн 10.00-21.00 цагуудад,  харин “С” ангиллаар зөвшөөрөл авсан ачааны автомашин шөнийн 22.00-07.00 цагуудад

-Бага тойруугаас дотогш замуудад

-Энхтайвны өргөн чөлөөнд, Монгол Улсын Багшийн их сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар

-Чингисийн өргөн чөлөөнд, Төв шуудангийн зүүн урд уулзвараас Энхтайвны гүүрний зүүн урд уулзвар хүртэл зорчихыг хоригложээ.

 “С” ангиллаар зөвшөөрөл авсан ачааны автомашин өдрийн 07.00-22.00 цагуудад
-Москвагийн гудамжинд, Геологийн төв лабораторийн зүүн урд гэрлэн дохиотой уулзвараас нэгдүгээр хорооллын аюулгүйн тойрог зам хүртэл.

-Энхтайвны өргөн чөлөөнд, нэгдүгээр хорооллын аюулгүйн тойрог замаас Офицеруудын ордны зүүн урд аюулгүйн тойрог зам хүртэл.

- Өнөр хорооллын гудамж.

-Ард-Аюушийн өргөн чөлөө

-Энэбишийн өргөн чөлөөнд, Өргөө кино театрын зүүн урд уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэл

- Хасбаатарын гудамж

-Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн баруун хойд уулзвараас Хувьсгалын зам гудамж хүртэл

-Хувьсгалын зам гудамжинд, Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн урд уулзвар хүртэл

- Их тойруу замд, Баянбүрдийн аюулгүйн тойрог замаас Барс худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэл

-Сөүлийн гудамж

-Их тойруугаас дотогш замууд

-Нарны зам гудамжинд, Замын цагдаагийн газрын баруун урд уулзвараас аравдугаар хорооллын Материал импексийн  зүүн хойд гэрлэн дохиотой урд уулзвар хүртэл

-Олимпийн гудамж

-Чингисийн өргөн чөлөөнд Энхтайваны өргөн чөлөөний урд уулзвараас Төв шуудангийн зүүн урд уулзвар хүртэл

-Гурвалжингийн гүүрний урд уулзвараас нэгдүгээр хорооллын аюулгүйн тойрог зам хүртэл

-Дилав хутагт Жамсранжавын гудамж, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжаар зорчихыг хоригложээ.



П.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.