news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Нутгийн иргэдийг ойлгож ажиллахыг зөвлөжээ
2010 оны 9 сарын 2
Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачлага төрийн бус байгууллага болон  Австралийн Квийнсландын их сургуулийн дэргэдэх Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвтэй хамтран уул уурхайн компанийн ажилтнуудад хоёр сургалт зохион байгуулж, өчигдөр өндөрлөв. Сургалтад уул уурхай хамгийн их хөгжиж буй Өмнөговь аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна. Түүнчлэн “Энержи Ресурс”, “Саусгоби Сэндс” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Бороо Гоулд” ХХК зэрэг нийт 10 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч оролцжээ.
Манай улсын өнцөг булан бүрт нутгийн иргэд болон уул уурхайн компаниудийн дунд үл ойлголцол, зөрчилдөөн  гарсаар байгаа. Харин олон улсын жишигт энэ мэт үл ойлголцол,  зөрчилийг  үүсгэж болзошгүй  шалтгааныг эртнээс танин мэдэх, нутгийн иргэдийг хүндэтгэн,  тэднийг ойлгож харилцах, тэрх ашгийг хөндөж буй аливаа асуудлыг шийдэхдээ харилцан ярианд тулгуурлан, тэдний хүсэл эрмэлзлэл, шаардлагыг тусган  ажиллах туршлага байдаг. Сургалтыг Австралийн Квийнсландын их сургуулийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвийн дээрх чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай зөвлөх, багш нар удирдан явуулжээ. 

Д.Цээнэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.