news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Ард түмний цэцэрлэгийг нээжээ
2010 оны 9 сарын 2
Төрийн ордны хойно орших цэцэрлэгт хүрээлэн ард түмний гэсэн тодотголыг зүүдэг болсон. Түүнийг нурааж парламентын ордон барих гэсэн УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэж иргэд тийм нэр өгсөн хэрэг. Цэцэрлэгт энгийн иргэдийг нэвтрүүлэхийг зогсоож цоож цуургатай болгоод бас багагүй хугацаа өнгөрсөн.

Харин саяхнаас уг цэцэрлэгийн хойд, баруун хаалгыг нээжээ. Нээснийг нь мэдсэн цөөн боловч хүн цэцэрлэг доторх сандал дээр сууж, бас алхаж явав. Өмнө нь залуус болзож, хөгшид нарлаж, хүүхэд тоглож байдагсан тэнд. Одоо тэр дүр төрх эргэж ирэв бололтой.

                                Д.ОЮУН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.