news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Сэлэнгийн ногоон өдрүүд эхэллээ
2010 оны 9 сарын 2
Жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ ургацын ногооны “Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр SKY худалдааны төвийн өмнөх талбайд боллоо. Уг үзэсгэлэн худалдааг SKY худалдааны төв, “Сэлэнгийн хөгжлийн сан”-гаас хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй ногоочин шинэ ургацаа нийслэлчүүдэд худалдан борлуулахаар ирээд байгаа аж. “Сэлэнгэ хөгжлийн сан”-г УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл санаачлан байгуулсан бөгөөд жил бүр уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг юм.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл болон “Сэлэнгийн төлөө сан”-гийн төлөөлөгчид оролцлоо. Ургац хураалт зуншлагын байдлаас шалтгаалан оройтож байгаа болохоор цаашид төмс, хүнсний ногоо борлуулахаар тухайн аймгаас ногоочид нэмэгдэх төлөвтэй байгаа талаар “Сэлэнгийн хөгжил сан”-гийн тэргүүн А.Лхагвадорж энэ үеэр ярьж байлаа.

Д.Долгор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.