news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Цэргийн гавьяаны одон гардууллаа
2010 оны 9 сарын 2
1945 оны чөлөөлөх дайны ялалтын  ойг тохиолдуулан эх орныхоо төлөө амь насаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад дайчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг буулган шагнал гардуулахаар болжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон болон цэргийн гавьяаны одон хүртэхээр болсон буурлууд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт цугларлаа.  Тэдэнд төр засгийн энэхүү нэр хүндтэй одонг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, НИТХ-ын дарга Т.Билэгт,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Нийслэлийн  ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар нар гардууллаа. 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны өндөр настан Х.Сэтэв, мөн тус дүүргийн гуравдугаар хорооны иргэн өндөр настан Б.Сааралдай, Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны иргэн өндөр настан Д.Занашир нарын 11 буурал  хүртсэн бол Цэргийн гавьяаны одонгоор Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэн  өндөр настан Ц.Лувсандугар,  Баянгол дүүргийн гуравдугаар хорооны иргэн өндөр настан С.Базаржав нарын долоон буурай шагнууллаа.  Түүнчлэн нийслэлийн бүх дүүрэгт чөлөөлөх дайнд оролцож дарийн утаа үнэрлэж явсан  буурлуудад шагнал олгох арга хэмжээ болжээ.

Б.БЯМБАА

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.