Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
“Зохиомж” дээд сургууль оюутнуудаас мөнгө нэхэмжилжээ
2010 оны 9 сарын 26
Баянзүрх дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах “Зохиомж” дээд сургуулийн удирдлага оюутнуудаасаа интернэт хэрэглээний төлбөрт улиралд хэрэглээнээс давсан төлбөр авдаг талаар тус сургуулийн оюутнууд гомдоллож байна. “Зохиомж” дээд сургуулийн хувьд оюутнуудаас интернэт хэрэглээний зардалд хэдий хэрийн төлбөр нэхэмжилдэг, хэрэв төлбөр төлөхгүй бол ямар шаардлага тавьдаг талаар тус сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Х дараахи хариултыг өгч байна.  / Оюутны нэрийг өөрийн хүсэлтээр нууцлав/

-Танай сургууль хэчнээн оюутантай вэ, интернэт хэрэглээний төлбөрт нэг оюутнаас дунджаар хэдэн төгрөг авдаг вэ?

-Би 2009 оны намар энэ сургуульд элсэж суралцсан. Оюутан болсон цагаасаа өнөөдрийг хүртэл сургуулийн сүлжээ гэдгийг ашиглаж үзээгүй, Угаасаа хүрэлцээ муутай, 800 гаруй оюутны дунд хоёр ширхэг компьютер байдаг гэсэн. Би барааг нь хараагүй. Гэтэл өнгөрсөн хавар сүлжээ ашигласны төлбөр  гэж оюутан тус бүрээс улиралд 8600 төгрөг авсан.

-Сүлжээ хэрэглээгүй бол заавал төлбөр төлөх шаардлаггүй биз дээ. Оюутнууддаа карт олгодог ч юм уу, тийм зохицуулалт байхгүй юу?

-Сүлжээ хэрэглээгүй байхад сургуулийн санхүүгийн ажилтнууд биднээс авсан. Хэрэв 8600 төгрөг төлөхгүй бол сурлагын дэвтэрт  дүн тавьж өгөхгүй, шалгалтад оруулахгүй  гэсэн шаардлага тавьж,  бүх оюутнаас төлбөр авсан. Энэ жил бас сүлжээ хэрэглэсний төлбөр авна гэсэн. Нэг оюутнаас 8600 төгрөг гэхээр нийт 800 оюутнаас бараг л зургаа сая орчим төгрөг авч байна гэсэн үг биз дээ. Гэтэл сургууль сүлжээ хэрэглэсний  сарын төлбөр хэд билээ дээ, хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Хэрэв дахиад манай сургууль үндэслэлгүй  ийм байдлаар төлбөр нэхвэл бид холбогдох албаныханд хандана гэсэн байр суурьтай байгаа.
                                                                                                                               Н.Түвшин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...