Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Цахилгаан дамжуулалтын алдагдал буурчээ
2010 оны 10 сарын 12
Энэ оны эхний есөн сарын байдлаар Төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5 хувь болж 0.35 нэгжээр, ЭХЗГ-аас тогтоосон зорилтот түвшингээс 0.4 нэгжээр тус тус буурсан байна. "ТБЦДС" ТӨХК цахилгаан дамжуулалтын алдагдлыг өмнөх оны мөн үеэс 0.08 нэгжээр, төлөвлөсөн хэмжээнээс 0.24 нэгжээр бууруулж чаджээ. Оны эхний есөн сарын дүнгээр цахилгаан түгээлтийн алдагдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд нийт зургаан компанийн дүнгээр 0.3 нэгжээр бууруулсан байна. Үүнээс: УБЦТС" 0.87 нэгжээр, "ДСЦТС" 0.71 нэгжээр, "БЗӨБЦТС" 0.59 нэгжээр тус тус алдагдлаа бууруулж чадлаа. Харин "Хөвсгөл-Эрчим хүч" 3.4 нэгжээр, "Баянхонгор-Эрчим хүч" 1.21 нэгжээр, "ЭБЦТС" 0.08 нэгжээр тус тус хэтрүүлсэн байна. Эхний есөн сарын өссөн дүнгээр төлөвлөгөөтэй харьцуулахад "УБЦТС" 0.6 нэгжээр, "БЗӨБЦТС" 1.7 нэгжээр, "Баянхонгор-Эрчим хүч" 3.76 нэгжээр тус тус хэмнэж, харин "ДСЦТС" 0.07 нэгжээр, "ЭБЦТС" 0.09 нэгжээр, "Хөвсгөл-Эрчим хүч" 4.06 нэгжээр хэтрүүлсэн гэсэн дүн гарчээ.

Д.Цэцэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...