Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Боомоор өвчилсөн хүн нас баржээ
2010 оны 12 сарын 06
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат иргэн 25 настай, эмэгтэй У нь малаас хүнд халдварлах боом өвчнөөр Багануур дүүрэгт нас баржээ. Талийгаач нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын цайны  газарт ажиллаж байсан аж. Тэрээр өнгөрсөн сарын 25-нд Багануурыг эмнэлэгт үзүүлэхээр ирээд бичиг баримтаа орхисон тул хэвтэж чадаагүй гэнэ. Тиймээс тус дүргийн IV  хорооны  Нарийн 7-02 тоотод оршин суугч эгч У-дээ байж байгаад өнгөрсөн сарын 27-ны шөнө бие нь муудаж түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаачид халдвар хамгааллын дэглэмийн дагуу задлан шинжилгээ хийж,  энэ сарын 2-ны өдөр боомоор нас барсан болохыг тогтоосон байна.  Тиймээс тул дүүргийн Онцгой комисс хуралдаж, тусгай хяналтын дор оршуулгын ажлыг 03-ны өглөө зохион байгуулжээ. Эх сурвалжын мэдээлсэнээр талийгаач нь боомын уушигны хэлбэрээр өвчилсөн байх магадлалтай гэнэ. Түүнчлэн талийгаачийн  гэрийн махны модноос  авсан арчдасаар молекум биологийн шинжилгээ хийхэд боомын  үүсгэгч байгааг тогтоожээ. Одоо нян судлалын шинжилгээ хийгдэж байгаа аж.

Дашрамд дуулгахад, түүний ажиллаж байсан цайны газарт өнгөрсөн сарын 7-нд боомоор өвчилөн Багануур  дүүргийн эмнэлэгт хэвтэж буй Т  нь  ажилладаг байсан аж.   Өвчтөн Т нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захаас мах худалдан авсан бөгөөд  уг мах нь боомын нянтай байжээ. Түүнчлэн тус аймгийн олон суманд шүлхий, боомын голомт байгааг эх сурвалж  мэдээлсэн юм.

П.Наран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...