Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Ц.Мөнхбаяр нарын хэргийг прокурорт шилжүүлнэ
2011 оны 3 сарын 7
“Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Отгонбаатар, С.Самбуу, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ. Хэрэгт холбогдсон Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг мөн өөрсдийн биеэр хүрэлцэн ирэхийг хүссэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.  Дээрх шийдвэрийг холбогдогч Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүн эсэргүүцэж, улс төрийн зорилготой гэж үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн Прокурор Д.Чагдарыг улс төрийн зорилготой шийдвэр гаргаж, хэргийг богино хугацаанд шүүхэд шилжүүлж байна гэж үзэж буйг хэлсэн юм. Тэд “Улс эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцсэн хүмүүсийг яллах гэж яарч байгаа нь далд зорилготой. Бид хууль бус үйл ажиллагаа явуулсан “Пураам”, “Сентерра гоулд” компанийг шүүхэд өгсөн ч өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй байгаа атал бидний хэргийг яаран шүүхэд шилжүүлж байна” гэжээ. Уг хэргийн талаар эргэн сөхвөл өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник руу олон удаа буудсан юм. Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай аж.

С.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...