Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Шүүх С.Нарангэрэлийн талд шийджээ
2011 оны 5 сарын 13
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, гавьяат хуульч С.Нарангэрэл нарын хооронд үүссэн иргэний хэргийн маргааныг шүүх шийдвэрлэжээ. Х.Тэмүүжин нэрт хуульчийг мэргэжил, онолын хувьд хоцрогдсон гэж хэвлэлээр дайрсанд гомдолтой байгаагаа С.Нарангэрэл илэрхийлж, шүүхэд хандаад байсан юм.
Нэг үгээр бол хоцрогдсон эсэхээ шүүхээр тогтоолгохоор хандсаны дагуу шүүх гомдлыг авч хэлэлцсэн байна. Шүүхийн шийдвэр С.Нарангэрэлийг хоцрогдсон гэж хэлсэн Х.Тэмүүжинг буруутгаж, түүнийг сониноор дамжуулан байр сууриа залруулах ёстой гэж үзжээ. Мэргэжил болоод сэтгэлгээний хувьд хэн нэгэн хоцрогдсон эсэх асуудлыг шүүх биш шинжлэх ухааны байгууллага тогтоодог гэж үзэж байгаагаа Х.Тэмүүжин твиттер дээрээ бичсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийг өөрийн Facebook дээрээ байрлуулжээ.

З.БОРГИЛ    

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...