news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Өлсөгчдийг албадан тараагаагүй гэж мэдэгдлээ
2010 оны 4 сарын 15
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрөгч шөнө 23.00 цагийн үед Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн, суулт зарлаж байсан иргэдийг албадан тараасан гэсэн мэдээлэл гарсан. Нийслэлийн цагдаагийн газрын  дарга, цагдаагийн хурандаа  С.Баатаржаваас энэ тухай тодруулахад “Тус дүүргийн Засаг даргын 132 тоот захирамж гарсан. Энэ захирамжинд өлсгөлөн зарласан иргэдийн эрүүл мэндэд өөрчлөлт гарч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн байсан. Захирамжийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс биелүүлсэн. Өлсгөлөн зарлаж байсан хүмүүс эсэргүүцэл үзүүлээгүй. Оршин суудаг хаягаар нь харъяа эмнэлэгт нь хэвтүүлсэн. Орон нутгийн иргэд I, III  эмнэлэгт үзүүлсэн байх учиртай” гэв.

Х.Хангал

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.