Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Амьсгалын замын өвчлөл нэмэгдэх үе ирж байна
2011 оны 9 сарын 8
Цаг агаар эрс сэрүүсч байгаа энэ өдрүүдэд томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай болж байна.

Тиймээс уг өвчнөөс сэргийлэх, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунчимэг:


-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд намрын сэрүү орж, үүнийгээ дагаад томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай болдог. Үүнээс гадна энэ сард нийслэлд хүн амын нягтрал хамгийн их болдог үе. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ авч, хүн ам нэг дор бөөгнөрдөг. Үүнээс үүдэн халдварт өвчин нэгээс нөгөөд дамжих нөхцөл бүрддэг.
Цаг уурын байдал хүйтрээд сэрүүн болж байгаа энэ өдрүүдэд амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг. Томуу, томуу төст өвчний вирус хүйтний улиралд тэсвэртэй байдаг. Шөнөдөө хүйтэн өдөр дулаан болж байна. Энэ өдрүүдэд цаг уурын нөхцөл байдалд тааруулан бага насны хүүхдээ хувцаслах хэрэгтэй.

Өнөөдөр хүүхдийн байгууллагуудад гар ариутгах гелийн савыг суулгасан ч төдийлөн ашиглахгүй байна. Үүн дээр анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар амьсгалын замаар халддаг салхин цэцэг өвчин тархах хандлагатай байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэг юм уу, гэрийн нөхцөлд 14 хоногоор тусгаарлах ёстой. Гэтэл эцэг эхчүүд тууралт гарсан үед эмчилгээ хийлгэж бага зэрэг тууралт хатсан үед сургууль, цэцэрлэгт нь өгчихдөг. Үүнээс болж өвчин их тардаг. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Энэ жилийн эхний долоон сарын байдлаар гарсан халдварт өвчин судалгаанаас хархад нийт сургууль цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн 50-60 хувь нь халдварт өвчнөөр өвчилсөн байсан. Тиймээс эцэг эхчүүд энэ тал дээр анхаарал, сэрэмжтэй хандах хэрэгтэй.

Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн байдлаар өвдөхөөр өөрсдөө дур мэдэн эм өгдөг. Үүнээс үүдэн өвчин ужиграх, цаашлаад хүүхдийн эрүүл мэндэд маш хортой зүйл тохиож байна. Тиймээс эдгээр зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.

"Монголын мэдээ" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...