Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
МИАТ-ийн хэрэг гацаанд байна
2011 оны 10 сарын 13
МИАТ компанийн үе үеийн захирлуудад холбогдох их хэмжээний мөнгийг гадагш гаргаж луйвардсан гэх хэрэг гацаанд байна. Учир нь уг хэргийг шалгахад шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа аж. Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сард нийслэлийн Прокурорын газраас дайны эрсдлийн  даатгал нэрээр их хэмжээний  мөнгийг  Японы нэгэн компанийн дансанд шилжүүлдэг байсан гэх баримтыг гаргуулахаар “Интерпол”  буюу  Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад ханджээ. Одоогоор хүсэлтийн хариу ирээгүй учир хэргийг үргэлжлүүлэн шалгах боломжгүй  байгаа аж. Гэхдээ хэргийг хаагаагүй бөгөөд түр түдгэлзүүлжээ. Уг хэргийг  МИАТ компанийн үе үеийн захирал болох Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нартай холбон тайлбарладаг. Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээллээр дээрх захирлуудыг сэжигтнээр тооцон шалгах хангалттай нотлох баримт бүрдээгүй байгаа аж.

Тухайн үед тус компанийн захирал байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ болон одоогийн захирал Ц.Орхон нар 2008 оноос хойш нэгэн нууц гэрээний хүрээнд дайны эрс­дэлийн даатгал гэгчийг зохион байгуулж,  их хэмжээний мөнгийг гадаад улс орон руу шилжүүлдэг байсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тухайлбал, Иргэний нисэхийн даатгалын тухай хуулийн 303-т заасны дагуу заавал хийх шаардлагагүй дайны эрсдэлийн даатгалыг бий болгож  их хэмжээний мөнгө зувчуулдаг байж болзошгүй гэх асуудал бий.

С.Отгон

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...