news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Агаарын бохирдлыг бууруулбал урамшуулна
2011 оны 11 сарын 3
Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохоор боллоо. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн зургаадугаар сард багтаан танилцуулж байхаар боллоо. Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг хоёр  жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм байна. Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.

"Улс төрийн тойм" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.