Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
Аmralt.mn-ээс амрах газраа сонгоорой
2010 оны 4 сарын 30
Амралтын нэгдсэн бүртгэлтэй болжээ. Зуны зугаатай өдрүүдэд ажлын алжаалаа тайлахаар амралт, сувиллын газруудыг зоригсдын хөл тасрахгүй. Хүүхдүүд ч зуны амралтаараа зусланд амрахаар хоног тоолон хүлээдэг. Онгон байгаль, өргөн уудам нутгаараа бахархдаг манай улсад элдэв өвчин хуучныг илааршуулах шидтэй рашаан сувиллын газрууд, дотоод гадаадын зочид гийчдийг байгалийн сайханд тав тухтай амруулах амралтын газрууд олон бий. Харин тэдгээрээс өөрсдийн нөхцөл боломжид тааруулаад амралт, сувиллын газраа сонгох боломж хомс байв. Тэгвэл одоо энэ асуудлыг шийдэхэд хялбар болжээ. www.amralt.mn амралтын нэгдсэн бүртгэлийн сайтад амралт, сувиллын газрууд, жуулчны баазууд, хүүхдийн зуслангуудын тухай дэлгэрэнгүй мэдээллүүд бий. Энэ чиглэлийн бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд танилцуулгаа зургадугаар сарын 1-нээс өмнө үнэгүй байршуулж, бизнесээ сурталчлуулах боломжтой юм байна.
 
Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгохоор зорилгоо тодорхойлж буй манай улсын өнцөг булан бүрт буй амралт сувиллын газруудын амралтын нэгдсэн бүртгэлээс та амрах газраа сонгоорой.

Г.Дарь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...