news.mn baabar.mn google.com
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share |
45-аас дээш насныханд ажил олдохгүй байна
2012 оны 2 сарын 23
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд нийт 70200 байнгын ажлын байранд иргэдийг зуучилж, амьдралаа аваад явах боломжтой болгосон билээ. Тиймээс энэ ажил 2012 онд ч үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байлаа. Гэхдээ зарим дүүрэгт энэ ажил төдий л явахгүй байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн иргэн ажил хайж, очоод дүүргийнхээ Хөдөлмөрийн биржид  бүртгүүлэх гэсэн боловч, “Нас өндөр байна. Ажил олгогчдын тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байна” гэжээ. Уг нь 45 настай тухайн иргэний хувьд гурван хүүхэд төрүүлж өсгөсөн тул Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар 55 нас хүрч байж тэтгэвэрт гарах ёстой, энэ утгаараа 10 жил ажиллах шаардлагай байгаа юм. Гэвч ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагад нийцэхгүйгээс ажилгүйчүүдийн бүртгэлд ч хамрагдаж чадаагүй ажээ.

Г.Дарь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.