Эрүүл мэнд

  • Эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн хүлээлт багасчээ

    2017 оны 3 сарын 17
    Эмнэлэгт үзүүлнэ гэхээр хүмүүс өглөө эртхэн очихгүй бол амжихгүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл сар гаруйн өмнөөс улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах болсон байна.
  • Японы хувийн эмнэлгүүдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа

    2017 оны 3 сарын 17
    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон улсын “Кишокай” хувийн эмнэлгүүдийн холбооны ерөнхийлөгч Мамору Ямашита тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмчилгээ үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.
  • Эмнэлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ

    2017 оны 3 сарын 17
    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ-ны харъяа байгууллагын удирдлагуудтай хийдэг ээлжит хурлаараа хийж хэрэгжүүлсэн ажил болоод ойрын хугацаанд хийх ажлынх нь талаар мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө.
  • Эрүүл мэндийг дэмжих санг дахин сэргээлээ

    2017 оны 3 сарын 16
    Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцэн дэмжлээ.
  • Чихрийн шижингийн үеийн эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлнэ

    2017 оны 3 сарын 16
    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
  • “Туслах сувилагч-Шинэ хандлага” төсөл амжилттай хэрэгжиж эхэллээ

    2017 оны 3 сарын 15
    Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор харъяа эмнэлгүүдэд “Туслах сувилагч”-ийн ажлын байрыг бий болгон “Туслах сувилагч-Шинэ хандлага” төслийг хэрэгжүүлж байна.
  • Халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

    2017 оны 3 сарын 15
    Хавар болж, урин дулааны цаг ирж байгаа, ханиад томууны дараа улирлын чанартай гэдэсний замын халдвар, гар хөл амны өвчин гарах хандлагатай байдаг тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
  • БНКУ “Генетикийн инженер, биотехнологийн төв”-тэй хамтран ажиллана

    2017 оны 3 сарын 15
    Өнөөдөр Монгол улсад ажиллаж буй Бүгд Найрамдах Куба Улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн ерөнхий захирал Эулогио Пиментел, тус төвийн Гүйцэтгэх менежер болон Биотехнологийн төслийн шинжээч Мануэль Рафаэль Раисес Перес-Кастаньеда, Хөдөө аж ахуйн биотехнологийн газрын ургамлын биотехнологийн албаны дарга, Абель Эрнандес Веласкес нар Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүрэлцэн ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-д үйлдвэрлэж буй зарим бүтээгдэхүүнийг танилцуулан санал солилцож уулзалт хийлээ.
  • Тамхины хяналтын асуудлаар санал солилцов

    2017 оны 3 сарын 14
    ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажлын айлчлал хийж байна.
  • ХДХВ, ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгджээ

    2017 оны 3 сарын 14
    Эрүүл мэндийн салбарын 2017 оны эхний хоёр сарын тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
  • Менингитийн вакциныг зургаан сар хүрээгүй хүүхдэд хийхгүй

    2017 оны 3 сарын 14
    Менингококкт халдвар буюу олны нэрлэж заншсанаар менингит өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг гарч, олны дунд эл өвчин дэгдээд байгаа мэт ойлголт төрүүлээд байгаа.
  • Эмч, сувилагчдын эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

    2017 оны 3 сарын 14
    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат АНУ-д ажиллаж байна.
  • Хоолны дэглэм сахихдаа Д витаминыг мартаж болохгүй

    2017 оны 3 сарын 14
    Бүсгүйчүүд бид хоолны дэглэм сахиж байхдаа гоо сайхны хамгийн чухал витаминыг орхигдуулсан байдаг.
  • Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 1560 хүнийг хамрууллаа

    2017 оны 3 сарын 13
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас эхлэн 24-нийг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.
  • Ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ

    2017 оны 3 сарын 13
    Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
  • Менингококкт халдвараас сэргийлье

    2017 оны 3 сарын 13
    Менингококкт халдвараар сүүлийн үед ихэвчлэн бага насны, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэх хандлагатай байна.
  • Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна

    2017 оны 3 сарын 13
    Засгийн газрын өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан.
  • Тоостой орчинд ажиллавал хамрын хөндийн хавдарт өртдөг

    2017 оны 3 сарын 12
    -Хамгийн түгшүүртэй нь хамрын хөндийн хавдар эрт үедээ ямар нэгэн шинж тэмдэг байдаггүй ажээ-
  • Хүний зан аашинд эергээр нөлөөлдөг 8 хүнс

    2017 оны 3 сарын 11
    Таны зан аашинд дараах хүнснүүд сайнаар нөлөөлдөг байна.
  • Иргэдийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

    2017 оны 3 сарын 10
    Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ.
  • Мобайл технологи үр дүнгээ өгч байна

    2017 оны 3 сарын 10
    “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт өнөөдөр ЭМЯ дээр боллоо.