• 29 компанийн 37,132 хувьцаа арилжжээ

    2017 оны 3 сарын 22
    2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 37,132 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

    2017 оны 3 сарын 22
    Монголбанк 1 долоо хоногтой 295 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 03-р сарын 22-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1004.7 тэрбум төгрөг болно. 
  • Татварын буцаан олголтыг ирэх сард олгоно

    2017 оны 3 сарын 22
    Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74 222 татвар төлөгч иргэн 2016 оны тайланг Татварын албанд ирүүлжээ.
  • Банкны секторын бүтцийн өөрчлөлт яригдаж эхэллээ

    2017 оны 3 сарын 22
    Монгол Улсад хэрэгжих ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудын активт үнэлгээ өгөхөөр болсон байна.
  • Монголбанк: Инфляци цаашид алгуур өснө

    2017 оны 3 сарын 22
    Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2017.03.22/ хийж, цаг үеийн мэдээлэл өглөө.
  • Эмээлт зах дээр ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна

    2017 оны 3 сарын 22
    Эмээлт зах дээр нэг кг ноолуурыг 80 мянган төгрөгийн ханштай байна.
  • ОУВС: Монголын татварын хувь хэмжээ бага байна

    2017 оны 3 сарын 22
    Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэтийн төлвийг  дэлхийн томоохон хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг “Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа орчуулан хүргэж байна.  
  • БНХАУ-ын Тариалангийн банктай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

    2017 оны 3 сарын 22
    Худалдаа, хөгжлийн банк, БНХАУ-ын Тариалангийн банктай 2002 онд юанийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлж хамтран ажиллаж эхэлсний 15-н жилийн ойг тохиолдуулан энэ 3-р сарын 17-19-ны өдрүүдэд Эрээн хотноо хамтарсан уулзалт зохион байгууллаа.
  • Дэлхийн эдийн засаг дахин хямрах уу?

    2017 оны 3 сарын 22
    Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг “Түүхийн эдийн зах зээлийн тойм” тайланд аж үйлдвэрийн түүхийн эдийн үнэ 2017 онд өсөх төлөвтэй байгааг онцолжээ.
  • Сул доллар Трампын гол боломж юм

    2017 оны 3 сарын 22
    Хэрэв Дональд Трамп Америкийг дахин агуу болгох бодолтой байгаа бол тэр долларын ноёрхлыг бууруулах хэрэгтэй гэж “MCN Capital Management” сангийн менежер Мэтью Клоди Нью-Йоркт болж өнгөрсөн хөрөнгө оруулалтын бага хурал дээр мэдэгдсэн юм.
  • Тавантолгой Чалькогийн мэдлээс гарах уу?

    2017 оны 3 сарын 22
    Хуучин /2016/ оны арванхоёрдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл явагдахгүй нь нэгэнтэй тодорхой болжээ.
  • ОУВС-гийн хийж чадах, бас чадахгүй зүйлүүд

    2017 оны 3 сарын 22
    Монгол Улсын Засгийн газар улс төрийн бэрхшээл үүсгэж болзошгүй эрсдэлээс шантралгүй Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарласан нь олон улсад өрөө барагдуулах чадваргүй нэр зүүхээс зайлсхийхийн тулд хийхээс өөр аргагүй алхам байв.
  • Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

    2017 оны 3 сарын 21
    Банкууд 2458.75 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 34.4 сая ам.доллар худалдан авах, 355.14 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 68.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2458.20 төгрөгийн нэг ханштайгаар 25.9 сая ам.доллар нийлүүллээ.
  • Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөртэй болно

    2017 оны 3 сарын 21
    Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) Ногоон хөгжил тэр дундаа эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, ДДНХБ-ын суурин төлөөлөгч Жон Лайонс нар гарын үсэг зурлаа. 
  • Махны экспортын талаар хэлэлцэнэ

    2017 оны 3 сарын 21
    Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар бүр шийдлийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
  • Долоо хоногт 562 мянган мал төллөжээ

    2017 оны 3 сарын 21
    Улсын хэмжээнд өнгөрсөн 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. Өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувьтай гарсан байна.
  • Олон улсын татварын ахисан шатны мэдлэг олгоно

    2017 оны 3 сарын 21
    Татварын ерөнхий газрын Сургалтын төвөөс, олон улсын татвар, нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Прайс Вотер Күүпер (PwC) компанитай хамтран Монголын татварын албаны татварын улсын (ахлах) байцаагчдад зориулсан олон улсын татварын ахисан шатны мэдлэг олгох “Олон улсын татварын асуудал, Үнэ шилжилтийн асуудал” сэдэвт сургалтыг ТЕГ-ын байранд 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
  • Арилжааны банкуудад активын үнэлгээ хийх олон улсын компанийг сонгон шалгаруулна

    2017 оны 3 сарын 21
    Монголбанкны удирдлагууд өнөөдөр /2017.03.20/ арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлагуудыг хүлээн авч, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийх активын үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, саналыг нь сонслоо.
  • Багцаар авбал илүү хямд ТРЭНД болж байна

    2017 оны 3 сарын 21
    Айл өрх бүрт хэд хэдэн цахилгаан хэрэгслийн хэрэгцээ гарахад нэг дор авахад санхүүгийн боломжийн хувьд хүндрэлтэй болдог тул эхний ээлжинд тоос сорогчоо дараагийн ээлжинд будаа агшаагчаа гэх мэтээр ээлжлэн авдаг. Харин PC mall дэлгүүр хэрэглэгчиддээ ялангуяа гэрийн эзэгтэй, ээжүүддээ зориулан багцын худалдааг явуулж байна.
  • Сайн мэдээ: Монгол өрөө төллөө

    2017 оны 3 сарын 21
    Төрийн албан хаагчидтай уулзах үеэр Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл өчигдрийн хувьд олон нийтийн сүлжээнд хамгийн их хандалт авч, хамгийн ихээр шейрлэгдсэн мэдээллийн нэг болов.
  • Уул уурхайн салбарын улаан гэрэл унтрав

    2017 оны 3 сарын 21
    Уул уурхай ашигт малтмалын салбарын улаан гэрэл унтарч, одоохондоо анхааруулах шар гэрэл асчихаад байна. Удахгүй ногоон гэрэл асч, урагш хөдлөх алтан боломж нээгдэхийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Чухам тиймээс ч МАН-ынхан азтай, засаглах үед нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг гэсэн яриа гараад амжжээ. Явган яриаг батлах баримтуудыг мэргэжилтнүүд дэлгэж байна.