• Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

    2017 оны 3 сарын 21
    Банкууд 2458.75 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 34.4 сая ам.доллар худалдан авах, 355.14 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 68.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2458.20 төгрөгийн нэг ханштайгаар 25.9 сая ам.доллар нийлүүллээ.
  • Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөртэй болно

    2017 оны 3 сарын 21
    Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) Ногоон хөгжил тэр дундаа эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, ДДНХБ-ын суурин төлөөлөгч Жон Лайонс нар гарын үсэг зурлаа. 
  • Махны экспортын талаар хэлэлцэнэ

    2017 оны 3 сарын 21
    Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс сар бүр шийдлийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
  • Долоо хоногт 562 мянган мал төллөжээ

    2017 оны 3 сарын 21
    Улсын хэмжээнд өнгөрсөн 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. Өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувьтай гарсан байна.
  • Олон улсын татварын ахисан шатны мэдлэг олгоно

    2017 оны 3 сарын 21
    Татварын ерөнхий газрын Сургалтын төвөөс, олон улсын татвар, нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Прайс Вотер Күүпер (PwC) компанитай хамтран Монголын татварын албаны татварын улсын (ахлах) байцаагчдад зориулсан олон улсын татварын ахисан шатны мэдлэг олгох “Олон улсын татварын асуудал, Үнэ шилжилтийн асуудал” сэдэвт сургалтыг ТЕГ-ын байранд 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
  • Арилжааны банкуудад активын үнэлгээ хийх олон улсын компанийг сонгон шалгаруулна

    2017 оны 3 сарын 21
    Монголбанкны удирдлагууд өнөөдөр /2017.03.20/ арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлагуудыг хүлээн авч, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийх активын үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, саналыг нь сонслоо.
  • Багцаар авбал илүү хямд ТРЭНД болж байна

    2017 оны 3 сарын 21
    Айл өрх бүрт хэд хэдэн цахилгаан хэрэгслийн хэрэгцээ гарахад нэг дор авахад санхүүгийн боломжийн хувьд хүндрэлтэй болдог тул эхний ээлжинд тоос сорогчоо дараагийн ээлжинд будаа агшаагчаа гэх мэтээр ээлжлэн авдаг. Харин PC mall дэлгүүр хэрэглэгчиддээ ялангуяа гэрийн эзэгтэй, ээжүүддээ зориулан багцын худалдааг явуулж байна.
  • Сайн мэдээ: Монгол өрөө төллөө

    2017 оны 3 сарын 21
    Төрийн албан хаагчидтай уулзах үеэр Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл өчигдрийн хувьд олон нийтийн сүлжээнд хамгийн их хандалт авч, хамгийн ихээр шейрлэгдсэн мэдээллийн нэг болов.
  • Уул уурхайн салбарын улаан гэрэл унтрав

    2017 оны 3 сарын 21
    Уул уурхай ашигт малтмалын салбарын улаан гэрэл унтарч, одоохондоо анхааруулах шар гэрэл асчихаад байна. Удахгүй ногоон гэрэл асч, урагш хөдлөх алтан боломж нээгдэхийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Чухам тиймээс ч МАН-ынхан азтай, засаглах үед нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг гэсэн яриа гараад амжжээ. Явган яриаг батлах баримтуудыг мэргэжилтнүүд дэлгэж байна.
  • О.Лхагвадорж: Барилгын материалын үйлдвэрийг бүсчилж хөгжүүлэх нь чухал

    2017 оны 3 сарын 21
    Яагаад заавал баруун бүсэд цементийн үйлдвэр шаардлагатай вэ, түүхий эд, зах зээлийн нөөц боломжийн талаар “Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадоржтой ярилцлаа.
  • Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ

    2017 оны 3 сарын 20
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа.
  • “Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав

    2017 оны 3 сарын 20
    “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.
  • Баянхонгор-Алтайн 126.7 км зам барих гүйцэтгэгчийг шалгаруулна

    2017 оны 3 сарын 20
    Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
  • “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” компани байгуулахаар тогтов

    2017 оны 3 сарын 20
    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм.
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

    2017 оны 3 сарын 20
    Монголбанк 1 долоо хоногтой 380 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 03-р сарын 20-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 759.7 тэрбум төгрөг болно. 
  • 26 компанийн 44,449 хувьцаа арилжжээ

    2017 оны 3 сарын 20
    2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 44,449 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
  • Мал төллөлт 3.6 хувьтай үргэлжилж байна

    2017 оны 3 сарын 20
    Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөжээ.
  • Мобайл банк Хятадын төлбөр тооцооны гол суваг болжээ

    2017 оны 3 сарын 20
    Интернет сүлжээний судалгааны ”Analysis International” байгууллагын сүүлийн тайлангаар өнгөрсөн 2016 оны сүүлийн улиралд Хятадын мобайл банкны үйлчилгээний хэмжээ 48 их наяд 870 тэрбум юань хүрсэн хэмээн Хятадын Олон улсын радио мэдээллээ.
  • Монголын үйлдвэрүүд олон улсад гарах гарц нээгдсээр байна

    2017 оны 3 сарын 20
    Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Тэсо корпорацийн Лапша гоймон нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрт үйлдвэрлэгддэг гэдгийг мэдэх үү.
  • “Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалт болно

    2017 оны 3 сарын 20
    Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
  • Монгол Улс 580 сая ам.долларын төлбөрөө шилжүүлжээ

    2017 оны 3 сарын 20
    Монгол Улс евро бондын 580 сая ам.долларыг маргааш буюу энэ сарын 21-ний дотор төлөх ёстой байсан.