Сонгодог урлаг

  • Найрал дууны ангиас төрсөн алдартнууд

    2017 оны 4 сарын 29
    5 сарын 14-нд “Гранд Мелоди” нэртэй хүндэтгэлийн гала концерт тоглогдно. Уг тоглолтонд маань ДБЭТ-т ажиллаж байсан үе үеийн хормейстрүүд болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын дан найрал дууны бүтээлүүдээс дээжлэн дуулж хүндэтгэл үзүүлж байгаа.
  • Магтууг магтахуй. . .

    2017 оны 4 сарын 29
    МОНГОЛ УЛСАД МЭРГЭЖЛИЙН НАЙРАЛ ДУУ ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 70 ЖИЛД ЗОРИУЛАВ.   Магтууг магтахуй. . . Улс гүрэн болгон хүндэтгэн дурсдаг, хайрладаг, бахархдаг үндэсний баатаруудтай. Тэдний нэр алдар нь жилээс жилд улам үнэлэгдэн хурцаар гэрэлтсээр ирсэн. Александр Невский буюу Новогородын хаан Александр Ярославич Орос гүрэнд зүй ёсоор энэ хүндэтгэл бахархалыг хүлээх үндэсний баатар нь юм. Түүний олон дайнд байгуулсан баатарлаг ялалтаар нь ард түмэн нь түүнд Ярословичийг-Невский болгон хүндэтгэж Алекса
  • Т.Энхбат Мариинский театрт шинэ дүр бүтээлээ

    2017 оны 4 сарын 28
    ОХУ-ын Мариинский театрын залуучуудын багийн гоцлол дуучнаар ажилладаг Т.Энхбат дөрөвдүгээр сарын 26-нд тус театрын тайзнаа “Кармен” дуурийн Эскамилийн дүрийг амилууллаа.
  • ”Дон Кихот” балеттай

    2017 оны 4 сарын 23
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын амралтын өдрийн үзвэрт хуваарийг сонирхоё. Тус театрын уран бүтээлчид Л.Минкусийн ”Дон Кихот” балетыг сонгодог урлагт дуртай үзэгч түмэндээ толилуулахаар болжээ. Энэхүү тоглолт 17.00 цагаас эхэлнэ.
  • “Чио чио сан” дуурь эгшиглэнэ

    2017 оны 4 сарын 22
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17 цагт Ж.Пуччины “Чио Чио Сан” дуурь тоглогдоно.
  • Монгол, Солонгосын бяцхан балетчид “SPIRIT OF BALLET”-ын тайзнаа

    2017 оны 4 сарын 20
    Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” нь Балетын урлагийн холбоотой хамтран “Spirit of Ballet” тоглолт хоёр өдөр /2017.04.19, 20/  зохион байгуулж байна.
  • Кейко Мацуи: Миний хөгжмийн аянд хүүхэд төрүүлдэг

    2017 оны 4 сарын 19
    Дэлхий даяар алдартай Японы төгөлдөр хуурч Кейко Мацуи Карибийн бүсэд эхэлсэн дэлхийн тойрон аялалын тоглолтынхоо хүрээнд гуравдугаар сарын сүүлчээр Оросын Петербургт тоглолтоо хийхдээ энэ ярилцлагыг өгчээ. Алдартай хөгжимчинг “олон улсын” акустик (дуу чимээ) хамтлаг дагалдан яваа юм.
  • “Травиата” дуурийн 40 жилд Э.Амартүвшин дуулна

    2017 оны 4 сарын 15
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр тоглолтын 54 дэх улиралд түүхэн ач холбогдол бүхий уран бүтээлийн ой, арга хэмжээ нилээд их тохиож байгаа ажээ.
  • “Spirit of Ballet” гала тоглолт болно

    2017 оны 4 сарын 10
    Балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын хөгжил сангаас “Spirit of Ballet” тоглолт зохион байгуулах гэж байна.
  • Т.Энхбат Мариинский театрт гоцлох уу?

    2017 оны 4 сарын 4
    Урдын дууч, гавьяат жүжигчин Ц.Түвшинжаргалын хүү Т.Энхбат алдарт ОХУ-ын алдарт Мариинский театрын залуучуудын багийн гоцлол дуучнаар ажилладаг. Тэгвэл тэрбээр энэ сарын 26-д Мариинский театрын тайзнаа тавигдах “Кармен” дуурийн Эскамильод дуулахаар болжээ.
  • Хөгжмийн цэл залуухан мастерууд

    2017 оны 4 сарын 3
    Монголын хөгжмийн урлагийн өмнөө барьж буй залуухан одод маргааш нэгэн гайхалтай үдшийг бэлэглэх гэж байна. Авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан “Bassoon Duo & Trio” сонгодог, цөөхүүл хөгжмийн тоглолт Улсын филармонийн концертын танхимд 19:30 цагаас болно.
  • Бяцхан төгөлдөр хуурчид Испанид гялалзав

    2017 оны 4 сарын 3
    Испани олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын GRAN KLAVIER IV уралдаан гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Долоон орон оролцсон тус тэмцээнд манай төгөлдөр хуурчид амжилттай оролцож, гоцлолоор 10-11 насанд Б.Мишээл II, Г.Амина III байр эзлэв. Мөн Э.Энхдөлгөөн, Б.Ялгуун ангилалдаа IV байр эзэлсэн бол тэд ансамблиар тэргүүн байрт шалгарсан юм.
  • Инээдмийн баяр ба хэрэлдэх газар

    2017 оны 4 сарын 1
    Биендээ бяртай хүн байхад үгэндээ бяртай хүн бас байна. Ингэж зохиолч Б.Догмид (төрийн шагналт) хэлдэг юм байна. Би өөрийгөө том зохиолч болно гэж амьдралынхаа VI,VII таван жи­лийн төлөвлөгөөнд тусгачихсан 1982 он дөнгөж гарч байсныг хэ­лэх үү, урнаар зохиохын бяр ам­тагдаад явчихлаа. Бөхчүүдийн зарим нь хоёр шуундаа бяртай байхад гол ясандаа тамиртай хүн бий.
  • ШИНЭ НЭР - Хийлч М.Ариунгэрэл

    2017 оны 3 сарын 26
    “NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” буланг уншигчдадаа тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор хийлч М.Ариунгэрэлийг урилаа. Тэрбээр өдгөө Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хөгжимчнөөр ажиллаж байна.
  • “Үйлийн гурван толгой”-д гавьяатууд гоцолно

    2017 оны 3 сарын 25
    Дэлхийн театрын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан театрууд шилдэг бүтээлүүдийг тоглосоор байна. Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Монголын үндэсний балетын нэг Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг тоглох юм
  • Э.Амартүвшинтэй “Травиата”

    2017 оны 3 сарын 21
    Ж.Вердийн аялгуугаар хөглөгдсөн ТРАВИАТА дуурийн анхны тоглолт 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо болжээ. Харин 1977 онд манай тайзнаа анх тавигдсан бөгөөд энэ жил 40 жилийн ой тохиож байна.
  • 11 настай балетчин Японд Монголыг төлөөлнө

    2017 оны 3 сарын 19
    Түүнийг Б.Анхзул гэдэг. 11 настай, балетчин. Ирээдүйд Монголын сонгодог урлагийн гоц нэгэн төлөөлөл болох авьяастан хэмээн үнэлэгдсэн нэгэн.
  • Э.Мөнхтөрийн “Миний дуу хоолой”-д шинэлэг зүйл их бий

    2017 оны 3 сарын 18
    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Мөнхтөр “La Mia Voce” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 22-нд толилуулах гэж байна. Анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлчийн тухай тэмдэглэлийг сийрүүллээ.
  • ”Спартак” балетыг маргааш тоглоно

    2017 оны 3 сарын 17
    Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр буюу цэргийн баяраар  А.Хачатурян ”Спартак” балетыг тоглохоор болжээ.
  • BBC-д онцлогдсон Б.Батжаргал

    2017 оны 3 сарын 16
    Английн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын дуучдын “Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шалгаруулалтад Монголын хоёр дуучин үлдсэн мэдээлэл сар шинэтэй зэрэгцэн цацагдсан.
  • Ч.Бадралыг 24 сая төгрөгөөр шагнана

    2017 оны 3 сарын 16
    Засгийн газрын өчигдрийн /2017.03.15/ хуралдаанаар олон асуудлыг хэлэлцэн баталсны олон улсын уралдаанд амжилт үзүүлсэн уран бүтээлчдийг мөнгөн шагналаар шагнахаар болжээ. 2016 онд ОХУ-д зохиогдсон Н.А.Римский-Корсаковын нэрэмжит залуу дуурийн дуу дуулаачдын Олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Т.Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.