Хөдөө аж ахуй

  • 10.6 сая мал төллөжээ

    2017 оны 4 сарын 15
    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээгээр энэ сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 10.6 сая мал төллөжээ.
  • Тариаланчдын улсын зөвлөгөөн боллоо

    2017 оны 4 сарын 14
    2017 онд улсын хэмжээгээр 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаанбуудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн.
  • Тариаланчдыг ингэж дэмжинэ

    2017 оны 4 сарын 14
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2017.04.14/ зохион байгуулж байна.
  • Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт болов

    2017 оны 4 сарын 7
    Сүүлийн жилүүдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж хаваржиж байгаа малчин өрх, малын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна.
  • Хурдтай ажиллахыг ХХААХҮ-ийн сайд үүрэг болголоо

    2017 оны 4 сарын 4
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Дорнод аймагт ажиллах үеэрээ /2017.04.01/ Хүнс хөдөө аж ахуй газрын үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцаж, тус газрын албан хаагчдын санал бодлыг сонссон юм.
  • Техник төхөөрөмжийг хэрэгцээт бүст хуваарилна

    2017 оны 4 сарын 3
    Дорнод аймгийн Халхгол сумын Загвар аж ахуйд хэрэглэгдэхгүй байгаа зарим трактор, техник төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйлдвэрлэлийн баазад татан төвлөрүүлж, хэрэгцээт газар нь хуваарилахаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн шийдвэрлэлээ.
  • ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хэнтий аймагт ажиллалаа

    2017 оны 3 сарын 31
    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өчигдөр /2017.03.30/ Хэнтий аймагт ажиллалаа.
  • П.Сэргэлэн Евроазийн нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    2017 оны 3 сарын 28
    Евроазийн эдийн засгийн нийгэмлэгийн гишүүд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
  • Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байна

    2017 оны 3 сарын 27
    Мал төллөлт хэвийн үргэлжилж байна. Тодруулбал гуравдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая хээлтэгч төллөжээ.
  • Эмээлт зах дээр ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна

    2017 оны 3 сарын 22
    Эмээлт зах дээр нэг кг ноолуурыг 80 мянган төгрөгийн ханштай байна.
  • Долоо хоногт 562 мянган мал төллөжээ

    2017 оны 3 сарын 21
    Улсын хэмжээнд өнгөрсөн 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. Өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувьтай гарсан байна.
  • Мал төллөлт 3.6 хувьтай үргэлжилж байна

    2017 оны 3 сарын 20
    Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөжээ.
  • Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн сургалт болно

    2017 оны 3 сарын 17
    Монгол Улсад анх удаа жимс жимсгэнэ, нарийн ногооны хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн “Ногоон сор” компаниас салбарынхандаа тусгай сургалт явуулахаар болжээ.
  • Улсын хэмжээнд 26.2 сая эх мал төллөнө

    2017 оны 3 сарын 13
    Өнгөрсөн өвөл улсын хэмжээнд 26.2 сая эх мал тоологдсон. Тодруулбал, ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая толгой байна гэж тооллогын дүнд мэдээлсэн. Тэгвэл энэ хавар улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөх гэнэ.
  • ХХААХҮ-ийн сайд салбарын үе үеийн сайдуудыг хүлээн авч уулзлаа

    2017 оны 3 сарын 13
    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын үе үеийн сайд, орлогч сайдуудыг хүлээн авч уулзлаа/2017.03.10/.
  • Ноосны урамшууллын мөнгийг олгож эхэллээ

    2017 оны 3 сарын 2
    УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн.
  • Монгол Улс 20 сая төл хүлээн авна

    2017 оны 2 сарын 15
    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгч буй мэдээллээр энэ жил Монгол Улс 20 сая төл хүлээн авах урьдчилсан дүн гарчээ.
  • Хуурай сүүний технологийг нэвтрүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

    2017 оны 2 сарын 9
    Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн.
  • Ж.Эрдэнэбат: Хуурай сүүний төхөөрөмж суурилуулна

    2017 оны 2 сарын 9
    Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн.
  • Улсын аварга малчин, саальчин, фермерүүд тодорлоо

    2017 оны 2 сарын 8
    21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэжээ.
  • ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх зөвлөл хуралдлаа

    2017 оны 2 сарын 7
    ХХААХҮ-ийн сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2017.02.07/ боллоо.