• 2017 оны 3 сарын 21
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/ хэд хэдэн өөрчлөлт хийхээр болжээ. Хамгийн эхэнд жинг наймаас арав болгон нэмэхээр болжээ. Энэхүү жингийн өөрчлөлтийг ирэх оноос чөлөөт бөх, сонгомол барилдаанд хийх юм байна. Гэхдээ одоогоор албан ёсоор батлагдаагүй байгаа бөгөөд ирэх наймдугаар сард насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр болох UWW-ийн хурлаар шийдэх аж.
  • 2017 оны 3 сарын 17
    Дэлхийн шигшээ багт олимпийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио 2016”-н медальт Италийн Франк Чамизо нар барилдахаар болсон билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд АНУ-ын шигшээ баг улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа учраас Жордан Барроуз зэрэг алдартай тамирчдын бэлтгэлд нөлөөлнө гэдгийг ОХУ-ын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев тайлбарлажээ
  • 2017 оны 3 сарын 15
    Монголын чөлөөт бөхийн холбоо чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрсийг зарлалаа.
  • 2017 оны 3 сарын 13
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эрэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Жин тус бүрийн шилдэг 20 бөхийг танилцуулахад манай улсаас хоёр бөх багтсан байна. 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Г.Мандахнаран зургаад эрэмбэлэгдлээ. Тэрбээр өмнөх чансаагаар тавд бичигдэж байсан юм. Мөн дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат 17 дугаар байрт оржээ.
  • 2017 оны 3 сарын 13
    Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн гуравдугаар сарын 11-12-нд Улаан-Үд хотод боллоо.
  • 2017 оны 3 сарын 9
    ОХУ-ын Буриад улсын ерөнхийлөгчийн нэрэмжит XXII олон улсын тэмцээн гуравдугаар сарын 11-12-нд Улаан-Үд хотод болно.
  • 2017 оны 3 сарын 9
    Монголын чөлөөт бөхийн үндэсний академи байгуулагджээ. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж буй тамирчдыг мэргэжлийн төвшинд бэлтгэж, шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготой академид чөлөөт бөхийн нэрт тамирчид, туршлагатай дасгалжуулагчид багшлах юм байна.
  • 2017 оны 3 сарын 7
    Дэлхийд чөлөөт бөхийн шилдэг тамирчдаараа алдартай ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээ багтай /эрэгтэй/ халз барилдаан хийх болсноо зарлалаа. Шагналын өндөр сантай энэхүү тэмцээн гуравдугаар сарын 24-нд Владикавказ хотод болох аж.
  • 2017 оны 3 сарын 3
    Монголын оюутны “Универсиад” наадмын чөлөөт бөхийн тэмцээн сар шинийн өмнөх өдрүүдэд Спортын төв ордонд боллоо.
  • 2017 оны 2 сарын 23
    Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/ ны улирдлагууд алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон ахмадуудаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
  • 2017 оны 2 сарын 22
    Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг Гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. “Хасу мегастарс” клубын тамирчин тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. 2013 онд амаржсан ч эргэн спортдоо ирсэн Д.Отгонцэцэг өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ийнхүү ДАШТ-ий хос медальт тамирчин маань Гавьяат тамирчин цолоо ирэх баасан гаригт авахаар болжээ.
  • 2017 оны 2 сарын 20
    Ираны Керманшах хотноо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд боллоо.
  • 2017 оны 2 сарын 18
    ”Дэлхийн цом”-ын “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан юм. Манай баг хэсэгтээ Энэтхэгийг хожсон ч Турк, Иранд дийлдсэн. Улмаар V байрын төлөө ОХУ-ын багтай барилдаж, ялагдал хүлээлээ. Ирантай барилдсан барилдаанд Б.Батмагнай /65 кг/, ОХУ-тай барилдахад Г.Мандахнаран /70 кг/ нар ялалт авсан юм.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотноо болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж, медальтнууд тодорлоо. Манай баг V байрын төлөө ОХУ-ын багтай барилдсан 7:1 онооны харьцаагаар ялагдлаа. Энэхүү барилдаанд дэлхийн хошой аварга, олимпийн шагналт V байрын эзэн Г.Мандахнаран ганцаараа ялалт авлаа.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-д шилдэг найман баг өрсөлдөж буй. Энэхүү тэмцээнд оролцож буй Туркийн багт ОХУ-ын Тува гаралтай Ченгисхаан Эрдоган /Опан Сат/ барилдаж байна. Энэ жил 28 настай Европын гурван удаагийн аварга тэрбээр ОХУ-ын багт олон жил барилдсан. Сүүлийн хоёр жил дэвжээнд гараагүй Ченгисхаан Эрдоган энэ жил Туркийн багийн өмнөөс барилдаж эхэллээ. Тува бөх Опан Сат нэртэй бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн Ченгисхаан Эрдоган нэртэй болжээ.
  • 2017 оны 2 сарын 17
    Эхний барилдаанд Энэтхэгтэй таарч 7:1-ээр хожоод байсан манай баг өнгөрсөн шөнө Туркэд 5:3-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хэсгийн сүүлийн барилдаанаа дэвжээний эзэн орны бөхчүүдтэй хийж, ялагдлаа. Ингэснээр манай бөхчүүд хэсэгт нэг хожил, хоёр хожигдолтой болж байна. Энэ цагт энэ хэсгийн Энэтхэг-Туркийн барилдаан болж буй бөгөөд үүнээс шалтгаалан хэсгийн барилдааны үр дүн гарах юм.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотноо болж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ цагт “В” хэсгийн Монгол-Ираны барилдаан болж буй.
  • 2017 оны 2 сарын 17
    Ираны Керманшах хотод өчигдөр /2017.02.16/ чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлсэн билээ. 200 орноос шилдэг найм нь уригддаг тус тэмцээнд манай улс ”В” хэсэгт өрсөлдөж байна. Энэ цагт Монгол-Ираны барилдаан болж байгаа бөгөөд тэмцээнийг https://unitedworldwrestling.org-с шууд үзнэ үү.
  • 2017 оны 2 сарын 17
    Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр хожиж, эхний хожлоо аваад байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө Туркийн багтай барилдаж, 5:3-аар ялагдлаа. Өнөөдөр хэсгийн сүүлийн барилдаанаа Ирантай хийнэ. Энэхүү барилдаан Улаанбаатарын цагаар 13.30-с эхэлнэ.
  • 2017 оны 2 сарын 16
    Ираны Керманшах хотод өнөөдөр /2017.02.16/ эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэллээ. Шилдэг багууд уригдан оролцдог уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан билээ. Энэ цагт Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр ялалт байгууллаа. Одоо дараагийн барилдаанаа Турктэй хийх юм. Монгол-Туркийн барилдаан Улаанбаатарын цагаар 23.00 цагаас эхэлнэ. Ч.БОЛ
  • 2017 оны 2 сарын 16
    Ираны Керманшах хотод өнөөдөр /2017.02.16/ эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд Монголын шигшээ багийн эрэгтэйчүүд өрсөлдөнө.