• 2017 оны 3 сарын 17
    Хамтын хүч амжилт. Энэ бол Монголын жүдочдын, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олны уриа.
  • 2017 оны 3 сарын 17
    Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өчигдөр/2017.03.16/ “Аса” циркэд болсон.
  • 2017 оны 3 сарын 16
    fdsfsМонгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өндөрлөлөө.d
  • 2017 оны 3 сарын 16
    Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өнөөдөр 18:00 цагаас “АСА” циркт болно.
  • 2017 оны 3 сарын 15
    Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт, залуу жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр 21 нас хүрлээ.
  • 2017 оны 3 сарын 13
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчид, Олон улсын хэмжээний мастеруудын холимог багийн халз тулаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа нарын дэлхийн шилдэг жүдочид өрсөлдөх гэж байна.
  • 2017 оны 3 сарын 13
    Азарбайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангилалын тэмцээн гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдсөн юм. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг тамирчин Бакугийн татамид зодоглосноос алт, хүрэл медаль тус бүрийг нэгийг хүртлээ.
  • 2017 оны 3 сарын 12
    Азарбайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 78, нийт 204 жүдоч өрсөлдөж байна. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг, нийт зургаан тамирчин Бакугийн  татамид зодоглож байгаагаас одоогоор нэг алт, нэг хүрэл медаль хүртээд байна. Мөн шагналт VII байрт хоёр тамирчин шалгарсан. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр алт, 81 кг-д О.Ууганбаатар хүрэл медаль хүртлээ.
  • 2017 оны 3 сарын 10
    “Би гуравдугаар сарын 16-нд үзнэ...” Хэд хоногийн өмнөөс Монголын бүх алдартай жүдочдын фэйсбүүкт өрнүүлсэн дуудлагын нууц тайлагдлаа.
  • 2017 оны 3 сарын 9
    Жүдогийн татамид амжилтаа дархалсан япон жүдоч Каори Мацүмото ирэх зун амаржина. Тэрбээр саяхан шигшээ багийнхаа тамирчдын бэлтгэл дээр зочилсон байна.
  • 2017 оны 3 сарын 7
    “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг энэ жилийн Мартын 8-ны өдрийг Монголдоо өнгөрүүлэх гэж байна. Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй шилдэг жүдоч маань энэ сарын 16-д Улаанбаатар хотноо болох жүдо бөхийн шилдгүүдийн халз барилдаанд оролцоод Астана хотыг зорих аж. Ч.БОЛ
  • 2017 оны 2 сарын 27
    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ”Дюссельдорф Гран при-2017” тэмцээн хоёрдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо боллоо. Дэлхийн 52 орны 380 жүдоч /эрэгтэй 224, эмэгтэй 156/ жүдоч өрсөлдсөн тус тэмцээнээс манай баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар алт, Д.Амартүвшин хүрэл, эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа мөнгөн медаль авсан юм.
  • 2017 оны 2 сарын 26
    Тэмцээний эхний өдөр манай жүдочид алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртэж, жагсаалтын тавдугаар байрт бичигдлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар алт, Д.Амартүвшин хүрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ.
  • 2017 оны 2 сарын 23
    Германы гранприд зодоглох олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Д.Амартүвшин, Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын 12 жүдоч өчигдөр /2017.02.22/ морджээ.
  • 2017 оны 2 сарын 23
    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ”Дюссельдорф Гран при-2017” тэмцээн маргааш Германы Дюссельдорф эхэлнэ. Тус Гранприд 52 орны нийт 380 жүдоч /эрэгтэй 224, эмэгтэй 156/ оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манай улсаас “Рио 2016” олимпийн наамдмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа нарын шилдэг жүдочид өрсөлдөнө.
  • 2017 оны 2 сарын 15
    Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд дэлхийн 60 орны тамирчид өрсөлдсөн билээ.
  • 2017 оны 2 сарын 13
    Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр/2017.02.12/ эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдсан Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг ахиулав. Тэрбээр Бразил, Киргизстан, Тунисийн бөхчүүдийн дараалан ялж, хагас шигшээд үлдсэн ч Японы Шичинохед нэмэлт цагт цэвэр ялагдсан. Манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн Т.Гурамыг хоёр минут 37 секундэд цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм.
  • 2017 оны 2 сарын 12
    Францын Парис хотноо болж буй жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр барилдаж буй манай жүдочдоос эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Манай жүдоч Бразил, Киргизстан, Тунисийн бөхчүүдийн дараалан ялж, хагас шигшээд үлдсэн ч Японы Шичинохед нэмэлт цагт цэвэр ялагдлаа. Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдана. Финалын барилдаан шөнийн 01.00 цагаас эхлэн явагдах юм.
  • 2017 оны 2 сарын 12
    Францын Парис хотноо болж буй жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хүнд жингийн барилдаан болж, тус тэмцээн өндөрлөнө. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд БНСУ-ын жүдоч Жэ Ёнг Юу Морокогийн Н.Ассмааг 10 секундэд цэвэр ялж, эхний ялалтаа авлаа.
  • 2017 оны 2 сарын 12
    Францын Парис хотноо болж буй жүдо бөхийн энэ оны анхны “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд О.Жавзмаа, Э.Гандиймаа нар зодоглосон ч эхний тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
  • 2017 оны 2 сарын 12
    Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн Узбекстан, Казахстан, Израйлын бөхчүүдийг ялан хэсгийн аварга болж, хагас шигшээд үлдээд байсан юм. Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын А.Ардановд 1 минут 43 секундэд цэвэр ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн Маргведашвилид мөн 43 секундэд цэвэр ялагдан шагналт V байрыг эзлэв.