• 2017 оны 3 сарын 23
    МҮБХ-ноос ойрын хугацаанд зохион байгуулах барилдааны хуваарийг сонирхуулъя.
  • 2017 оны 3 сарын 20
    Барууныг магнайлан дэвж байгаа тэр бөх, Увсын Батсуурь уу даа гэж наадамчдын нэгэн хэлэхийг сонсоод оноож харвал улсын залуу арслан Намсрайжавын Батсуурь яг мөн дөө.
  • 2017 оны 3 сарын 18
    Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Жаргалбаяр нар үлдсэн юм.
  • 2017 оны 3 сарын 15
    . Тахиа жилийн анхны барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр нарын улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэхийг уралдуулан барилдсан. Барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн. Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших нар үлдсэн юм.
  • 2017 оны 3 сарын 12
    Хаврын бүсийн хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт өнөөдөр /2017.03.12/ боллоо. Говь-Алтай аймагт болсон хаврын бүсийн уралдааны хурдан азарганууд 140 гаруй хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын Тэргүүн хонгор түрүүллээ. Ингээд айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулья.
  • 2017 оны 3 сарын 12
    Хөвсгөл аймагт хаврын хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангиллын морьд уралдаан өнөөдөр /2017.03.12/ боллоо. Тус уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгажээ. Ингээд айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулья.
  • 2017 оны 3 сарын 10
    Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Говь-Алтай аймгийн хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулах комисст тус уралдааныг түр хойшлуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ.
  • 2017 оны 3 сарын 10
    Уг судалгаанд сар шинийн баярт зориулсан барилдааныг 550 мянган үзэгч үзсэн байна. Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны шууд дамжуулалтыг “ТВ9” сувгийг хамгийн олон үзэгч үзжээ. Үүний араас МҮОНТ, Монгол HD, TV 5, MNB2, NTV телевиз удаалжээ.
  • 2017 оны 3 сарын 6
    Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар эхэллээ. Жилийн өнгө тольдох “Дүнжингарав” уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр болсон юм.
  • 2017 оны 3 сарын 5
    “Дүнжингарав-2017” уралдаан соёолон насны морьдын уралдаанаар үргэлжилж, газар, газрын 140 гаруй хурдан буян тоосоо өргөлөө.
  • 2017 оны 3 сарын 5
    “Дүнжингарав-2017” хаврын моррин уралдаан их насны морьдын уралдаанаар үргэлжиллээ.
  • 2017 оны 3 сарын 5
    “Дүнжингарав-2017” морин уралдааны азарга насанд 170 гаруй хүлэг шандас сорьсноос Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд азарга түрүүллээ.
  • 2017 оны 3 сарын 5
    “Дүнжингарав-2017” хурдан морьдын уралдаан өнөөдөр эрлийз морьдын уралдаанаар эхэлсэн.
  • 2017 оны 3 сарын 5
    Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар өнөөдөр эхэллээ.
  • 2017 оны 3 сарын 5
    Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар өнөөдөр эхэлнэ.
  • 2017 оны 3 сарын 4
    Тэгэхээр талуудын маргах давж заалдах долоо хоногийн хугацаанд “Дүнжингарав” уралдаан болох боломжтой болж байгаа юм. Харин давж заалдах боломжтой долоо хоногийн хугацаанд маргалдаж байгаа талуудын хэн нэг нь өргөдлөө өргөдлөө өгөхгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай.
  • 2017 оны 3 сарын 3
    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
  • 2017 оны 3 сарын 2
    Цагаан сарын барилдаан төрийн наадмын дараа эрэмбэлэгддэг чансаа өндөр барилдааны нэг билээ.
  • 2017 оны 3 сарын 1
    Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосны дагуу “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм байна.
  • 2017 оны 2 сарын 28
    “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн барилдаанд одтой сайхан барилдсан бөхчүүдийн нэг бол жүдо бөхийн ОУХМ, улсын өсөх идэр начин Э.Энхбат байсан. Тэрбээр тавын даваанд улсын аварга Г.Өсөхбаярыг давж, шөвгийн наймд үлдсэн юм. Харин түүнийг улсын аварга Ч.Санжаадамба давсан.
  • 2017 оны 2 сарын 28
    Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн өмнө улс, аймгийн алдар цолтой шилдэг найман бөхийг шалгаруулдаг уламжлалтай. Бичин жилийн шилдэг бөхийн чансааг улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүлсэн бөгөөд түүний шагналыг сар шинийн барилдааны үеэр гардуулан өглөө. Тэрбээр Үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэж, Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн юм.