Шинэ мэдээ

  • Цэргийн зардлаар АНУ, Хятад, ОХУ тэргүүлсэн хэвээр байна

    Өнөөдөр 16 цаг 33 минут
    Эдийн засгийн хүндрэлтэй байсан хэдий ч ОХУ-ын батлан хамгаалахын зардал өнгөрсөн 2016 онд 5,9 хувиар өслөө хэмээн Дэлхий нийтийн зөрчилт асуудлыг судлах Стокгольмын хүрээлэн мэдээллээ.
  • БНСУ радарын системээ сайжруулж байна

    Өнөөдөр 15 цаг 48 минут
    “Хойд Солонгосын пуужингийн довтолгоог илрүүлэх, хамгаалах зорилгоор радарын хөдөлгөөнт системээ сайжруулж байна” хэмээн Өмнөд Солонгос мэдээллээ.
  • АНУ-ын иргэнийг Пхеньянд баривчилжээ

    Өнөөдөр 15 цаг 0 минут
    Солонгос гаралтай АНУ-ын иргэншилтэй эрдэмтэн Тони Ким /солонгос нэр нь Ким Сан Дук/-ийг Хойд Солонгосоос явах гэж байхад нь баривчилжээ.
  • Макрон, Ле Пен хоёрын нэг нь Францын Ерөнхийлөгч болно

    Өнөөдөр 13 цаг 23 минут
    Дөрөвдүгээр сарын 23-ны ням гаригт явагдсан Францын Ерөнхийлөгчийн эхний шатны санал хураалтаар 11 нэр дэвшигчээс хамгийн өндөр хувийг “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон, “Үндэсний фронт” намын тэргүүн, хатагтай Марин Ле Пен нар авлаа. Ингэснээр тавдугаар сарын 7-нд болох дараагийн шатанд өрсөлдөх болж байгаа юм.
  • Төрийн Думын хамгийн баян гишүүд

    Өнөөдөр 13 цаг 20 минут
    Жил бүрийн дөрөвдүгээр сард ОХУ-ын парламентын гишүүд жилийн орлогоо нэгтгэж, хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнадаг.
  • АНУ-ын онгоц тээвэрлэгч Японд очжээ

    Өчигдөр 14 цаг 33 минут
    Өнгөрсөн хэдэн өдрүүдэд олон улсад шуугиан тарьсан АНУ-ын “Карл Винсон” нэртэй нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Номхон далайг туулан Япон улсад ирсэн байна. Японы батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр АНУ-ын хөлөг онгоц цэргийн сургуулилтад оролцохоор ирсэн аж. АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн Японтой хамтран хэдэн өдрийн цэргийн сургуулилт хийх гэнэ. Япон улс өнгөрсөн гуравдугаар сард хоёр ч удаа цэргийн сургуулилт явуулсан билээ.
  • Афганистанд 100 гаруй цэрэг амь үрэгджээ

    Өчигдөр 13 цаг 58 минут
    Талибан бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасны хариуд Афганистаны хойд хэсгийн армийн бааз руу зэвсэгт этгээдүүд дайралт хийжээ. Халдлагын улмаас 100 гаруй амь үрэгдсэн байна. Афганистаны засгийн газрыг дэмжигч хүчин Кундуз болон Багхлан муж дахь Талибан бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасан аж.
  • Өмнөд Африкт автобус осолдож, 19 хүүхэд амиа алджээ

    2017 оны 4 сарын 22
    Өмнөд Африкийн нийслэл Претория хотоос холгүй автомашин осолдож, 19 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
  • Елисейн гэмт этгээдийг зарлав

    2017 оны 4 сарын 22
    Елисейн талбайд болсон буудалцааны талаар Парис хотын прокурор Франсуа Молинг хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.
  • Елисейн буудалцааны хамсаатан бууж өгчээ

    2017 оны 4 сарын 21
    Парис хотын Елисейн талбайд цагдаа нартай буудалцан алуулсан этгээдийн хамсаатан бууж өгчээ. Тэрбээр Бельгийн Антверпен хотын цагдаагийн хэлтэст очиж бууж өглөө хэмээн Бельгийн мэдээллийн Belga агентлаг дамжууллаа.
  • Пакын эхний шүүх хурал ирэх Мягмар гаригт товлогджээ

    2017 оны 4 сарын 21
    БНСУ-ын Ерөнхийлөгч асан хатагтай Пак Гын Хэг шүүх анхан шатны хурал тавдугаар сарын 2-нд болно гэж Ионхап агентлаг Сөүл дүүргийн шүүхийн эх сурвалжид үндэслэн мэдээлжээ.
  • Хятад улс ачааны анхны хөлгөө сансарт хөөргөв

    2017 оны 4 сарын 21
    Сансрын ачаа тээврийн анхны хөлгөө Хятад улс өчигдөр /2017.04.20/ хөөргөлөө. Сансрын Вэньчан буудлаас хөөргөсөн “Тяньжоу-1” хөлөг дэлхийгээс 393 км-ийн зайд тойрог замд байгаа “Тяньгун-2” хөлөгтэй холбогдох учиртай.
  • Парисын төвд хөл хорио тогтоогоод байна

    2017 оны 4 сарын 21
    Парисын төвд цагдаагийнхан руу буудсан этгээдийн хэн болохыг тогтоогоод байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны Пүрэв гаригийн оройн 21.00 цагийн /орон нутгийн цагаар/ үед автомат буутай этгээд цагдаа нар руу гал нээсэн.
  • Парис террористуудын бай болжээ

    2017 оны 4 сарын 21
    Дөрөвдүгээр сарын 20-ны оройн 21.00 цагийн орчим Парисын төвийн Елисейн талбайн орчим буудалцаан болж цагдаагийн нэг офицер амь үрэгдлээ.
  • Парисын төвд буудалцаан болж нэг цагдаа амь үрэгдлээ

    2017 оны 4 сарын 21
    Парисын төвд Елисейн талбайн ойролцоо буудалцаан болж цагдаагийн нэг офицер буудуулан нас барж, бас нэг нь хүнд шархадсан хэрэг өчигдөр орой 21.00 цагийн үед /2017.04.20/ гарлаа. Гал анх нээсэн этгээд цагдаагийнханд буудуулан алагдсан байна.
  • Хайнань арлаас сансрын хөлөг хөөргөнө

    2017 оны 4 сарын 20
    Хятадын Хайнань арлын Венчан сансрын буудлаас өнөөдөр орой 19:41 цагт ачаа тээврийн зориулалттай сансрын хөлгийг хөөргөхөөр бэлдэж байна.
  • Оросуудын мэдээллийг Twitter шилжүүлж өгнө

    2017 оны 4 сарын 20
    ОХУ-ын Засгийн газрын хүсэлтээр Twitter-т бүртгэлтэй орос иргэдийн хувийн мэдээллийг ОХУ дахь сервер рүү шилжүүлэхэд бэлэн хэмээн Twitter мэдэгдсэнийг оросын “КоммерсаньЪ” нийтэлжээ.
  • Сирид зарин хэрэглэснийг тогтоожээ

    2017 оны 4 сарын 20
    Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Сирийн Идлиб мужийн Хан Шейхун хотод хэрэглэсэн химийн хорт хий нь зарин байсныг Химийн зэвсгийг хэрэглэхийг хориглох олон улсын байгууллагын шинжээчид тогтоосон хэмээн BBC мэдээллээ.
  • АНУ-гүйгээр түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлнэ

    2017 оны 4 сарын 20
    Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийг АНУ-гүйгээр хэрэгжүүлэх болно хэмээн Японы Сангийн сайд Таро Асо мэдэгдсэнийг тус улсын NHK суваг мэдээллээ.
  • United Airlines хятад зорчигчдоо алдахаас айж байна

    2017 оны 4 сарын 20
    Ази гаралтай зорчигчийг бүдүүлгээр онгоцноос буулгасан дуулианд холбогдоод байгаа АНУ-ын агаарын тээврийн United Airlines компанийн гүйцэтгэх захирал Оскар Муноз Хятадад айлчлах төлөвлөгөөтэй байна хэмээн China.org.cn мэдээлжээ.
  • Пентагон: “Карл Винсон” Солонгосын хойгт очно

    2017 оны 4 сарын 20
    Хойд Солонгост цохилт өгөхөөр хөдөлсөн гэх АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцуудын байршил өчигдрөөс хойш олны анхаарал татаад байна.