English
 
Ардын эрх
address
Улаанбаатар, Амарын гудамж 2, “Интерном” номын дэлгүүрийн байр
phone
330116
fax
976-11-330116
email
Ardiinekh@mongolnet.mn
www
http://www.ardiinerkh.mn
 
Танилцуулга

 Үндэсний өдөр тутмын “Ардын эрх” сонин нь анх 1925 оноос гарч эхэлсэн түүхтэй. Түр завсарлаад 1990 онд цаг үеийн нөхцөл байдалтай уялдан намын хэвлэл гэдэг нэр томъёо халагдахад, төрийн төв хэвлэл нэртэйгээр дахин гарч эхэлсэн юм. 1998 онд Монгол Улсын Их хурал “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг батлаж, энэ хуулийн дагуу тухайн үедээ төрөөс санхүүждэг байсан хэвлэлүүдийн үйл ажиллагааг зогсоон хувьчилсан. Харин “Ардын эрх” сонины хувьд монополь хэвлэл байсны хувьд УИХ-ын тогтоолын дагуу “Ардын эрх” гэсэн нэрийг таван жилийн хугацаанд хэн нэгэн этгээд хэрэглэхийг хориглосон юм. Энэхүү хуулийн хориглосон заалтын хугацаа дуусахад буюу 2004 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн “Төрийн бус Түмний хэвлэл” тодотголтойгоор өдөр тутам хэвлэгдэн гарч байна.

“Ардын эрх” сонин Монголын сонинуудаас анх удаа өөрийн баримтлах зарчмыг тодорхойлсон сонин юм.

- Хариуцлагатай

- Хараат бус

- Тэнцвэртэй

- Шуурхай

- Олон ургальч

- Бусдад хүндэтгэлтэй

- Хүнлэг

- Иргэний байр суурьтай гэсэн найман зарчмыг “Ардын эрх” сонины сэтгүүлчид мөрдлөг болгон ажилладаг.

 

Хэдийгээр шинэчлэгдэн гарч эхлээд (2004 оны арванхоёрдугаар сарын 1-нээс) удаагүй харьцангуй богино хугацаанд цоо шинэ редакцийг бүрдүүлэн ажилласан (одоогийн байдлаар Монголын хэвлэл мэдээллийн голлох өдөр тутмын сонинууд нь хуучин ажиллаж байсан туршлагатай сэтгүүлчид бүхий редакцийг “хувьчлан” авсан) ч бусад өдөр тутмын сонины зиндаанд хүргэж чадлаа.

Нийтлэлийн бодлогын хувьд аль нэгэн нам эвслийн бодлогыг давамгайлан мэдээлдэггүй, аль болох тэнцвэртэй бөгөөд иргэний байр суурьтай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд анхаардаг. Тийм ч учраас 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Нээлттэй нийгмийн хүрээлэн, Глоб Интернэшнл төрийн бус байгууллагаас хийсэн судалгаанд хамгийн тэнцвэртэй мэдээллийг өгч чадсан сониноор нэрлэгдэж байлаа.

 
Үйл ажиллагаа

 “Ардын эрх” сонин Монголын сонинуудаас анх удаа өөрийн баримтлах зарчмыг тодорхойлсон сонин юм.

- Хариуцлагатай

- Хараат бус

- Тэнцвэртэй

- Шуурхай

- Олон ургальч

- Бусдад хүндэтгэлтэй

- Хүнлэг

- Иргэний байр суурьтай гэсэн найман зарчмыг “Ардын эрх” сонины сэтгүүлчид мөрдлөг болгон ажилладаг.

Нийтлэлийн бодлогын хувьд аль нэгэн нам эвслийн бодлогыг давамгайлан мэдээлдэггүй, аль болох тэнцвэртэй бөгөөд иргэний байр суурьтай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд анхаардаг. Тийм ч учраас 2005 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Нээлттэй нийгмийн хүрээлэн, Глоб Интернэшнл төрийн бус байгууллагаас хийсэн судалгаанд хамгийн тэнцвэртэй мэдээллийг өгч чадсан сониноор нэрлэгдэж байлаа.

Сэтгэгдэл
Нийт 0
Одоогоор сэтгэгдэл алга
туслах цэс
ҮНЭЛЭХ
Үнэлгээ өгөх
 
Одоогийн үнэлгээ
(1 сонголт)
Бусад Байгууллага
     
Нийт: 7 үр дүн
Цаг агаар