• Зурхай

Улс төр

  • Шинээр томилогдсон сайд нар тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо

    Өчигдөр 15 цаг 28 минут
    Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ажлаа хүлээж авлаа

    Өчигдөр 15 цаг 7 минут
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдсон сайдад яамны тамгыг гардуулах үед Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх байлцсан юм.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээж авлаа

    Өчигдөр 13 цаг 45 минут
    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр яамны тамгаа гардан авлаа. Тамгыг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав гардуулан өглөө. Энэ үеэр ЗГХЭГ-ийн дарга Ж.Мөнхбат, Уул, уурхайн сайд Ц.Дашдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь нар байлцсан юм.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа.
  • Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжив

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

    2016 оны 7 сарын 22
     Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэлж, Хууль зүй дотоод хэргийн сайдын асуудлыг хэлэлцэж байна.
  • ЗГ-ын бүрэлдэхүүнийг бүрэн мэдүүлэх ёстой гэв

    2016 оны 7 сарын 22
    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд нийцүүлэн бүрэн өргөн мэдүүлж, ажиллах хуулийн шаардлагыг хангаж ажиллахыг хүсье.
  • МАН-ын бүлэг 11 сайдаа 100 хувь дэмжлээ

    2016 оны 7 сарын 22
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа 11 сайдыг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тус намын бүлэг Удирдах зөвлөлөөс тодруулсан 11 сайдаа 100 хувь дэмжсэн байна. Харин АТГ-аас сайдад нэр дэвшсэн  дөрвөн хүнийг ашиг  сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тул нэрийг нь өргөн бариагүй юм.
  • МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад орлоо

    2016 оны 7 сарын 22
    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад эргэн орлоо. Хурлыг түр завсарлуулсан нь ажлын цаг дуусахаас урьтаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэх шаардлага үүссэн учраас бүлгийн хуралдааныг түр завсарлуулжээ.
  • БОХХААБХ-ын дарга Ц.Гарамжав боллоо

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг томилоо.  Ц.Гарамжав үйлдвэрлэл эрхэлж  байсан, бизнес хүний жаргал, зовлон мэдэх хүний нэг.  Тиймээс хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түүнийг багагүй хувь нэмэр оруулж чадна гэж нам нь үнэлсэн бололтой.
  • Дөрвөн горилогчоос АТГ татгалзав

    2016 оны 7 сарын 22
    БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшсэн Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар, Зам  тээврийн сайдад нэр дэвшигч Д.Ганбат нарын нэрийг өргөн бариагүй гэсэн мэдээлэл байна.  Учир нь тэднийг ашиг сонирхлын  зөрчилтэй гэж үзжээ.
  • Ерөнхий сайд 11  сайдынхаа нэрийг өргөн барьжээ

    2016 оны 7 сарын 22
     МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,  Ж.Эрдэнэбатын танхимд ажиллах  сайдынхаа нэрсийг тодруулсан.  Сайдад нэр дэвшсэн зарим хүмүүсээс болж МАН олон нийтийн шүүмжлэлийг багагүй хүлээсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод  сайдынхаа нэрийг өргөн барьж, дөрвийг нь дахин эргэн харахаар болжээ.
  • “Мэргэжлийн Засгийн газар”ын талаар хэн юу хэлэв

    2016 оны 7 сарын 22
    2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Монгол ардын нам Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн. Өнгөрсөн дөрвөн жил “давхар дээл”-ийн хамгийн ихээр эсэргүүцэж, нөмгөн дээлтэй жагсаал хүртэл хийж байсан удаатай.
  • МАН-ын бүлэг хуралдана

    2016 оны 7 сарын 22
    УИХ-аас засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг баталсантай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлөөс шинэ засагт ажиллах сайдуудаа тодруулсан. Гэвч, олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байгаа тул тодруулсан сайдуудаа эргэж ярилцахад хүрсэн байна.
  • Асрагчаас төрийн сайд хүртэлх түүний зам

    2016 оны 7 сарын 22
    Шинэ Засгийн газрын томилгоонууд олон нийтийн анхаарлын төвд байна. Ирэх дөрвөн жилд эрх баригчид Мэргэжлийн Засгийн газар байгуулж, мэргэжлийн хүнийг сайдаар томилох учиртай. Ийм хүлээлт энгийн иргэдэд ч байна.
  • Сайд нарын асуудлыг дахин ярина

    2016 оны 7 сарын 22
    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болжээ. Одоогоор цаг тодорхойгүй байна. Уг хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэх аж. Энэ асуудалтай холбоотойгоор яриа хэлэлцээ явж байна гэсэн мэдээллийг бүлгийн гишүүд нь өглөө.
  • Байнгын хорооны дарга нарыг баталлаа

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг хэлэлцэж байна.
  • Чуулганы хуралдаан эхэллээ

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг батлах юм.
  • Чуулганы хуралдаан эхлээгүй байна

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 11.30 цагт зарласан боловч одоог болтол эхлээгүй байна.
  • Ерөнхийлөгч ЗГ-ын бүрэлдэхүүнийг хүлээн авах боломжгүй гэв

    2016 оны 7 сарын 22
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр /2016.07.22/илгээлээ.
  • Чуулганы нэгдсэн хуралдааны цаг тодорхойгүй байна

    2016 оны 7 сарын 22
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 20.00 цагт зарласан боловч цуцалж өнөөдөр өглөө хуралдуулахаар болсон ч одоог болтол цаг тодорхойгүй байна.