“Скай Резорт” хэвийн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Скай Резорт” хэвийн ажиллаж байна

Үндэсний бүтээн байгуулалт “Скай Резорт” олон улсын стандартын цанын бааз хэвийн ажиллаж байна

www.news.mn,
www.24tsag.mn вэб сайтууд дээр Скай Резорт-д гал гарчээ гэсэн
мэдээллийн дагуу “Скай Резорт” компани нь доорх мэдэгдэлийг
хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Скай Резорт цанын баазад
өнгөрсөн бүтэн сайн өдөр 11 цагийн үед гал гарсан ба галыг газар авахаас
нь өмнө 11 цаг 20 минутанд бүрэн унтрааж дуусгасан болно. Тус гал
гарсан байгууламж нь үйлчилгээний байгууламж биш ба тухайн өдөр цанын
баазын үйл ажиллагаа хэвийн явагдсан болно.

Мөн бид
үйлчлүүлэгчдэдээ зориулж үйлчилгээнийхээ үнэндээ 4-р сарын 1-ээс эхлэн
ажлын болон амралтын өдрүүдэд 30 хувийн хямдрал зарлаж байгааг давхар
дуулгахад таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж