“Ийгл ТВ” 16 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.15-нд нийтлэгдсэн

“Ийгл ТВ” 16 нас хүрлээ

Мэдээлэл танин мэдэхүйн шинэ ертөнцийг Монголд авчрах уриатайгаар анх “Ийгл ТВ” дотоод мэдээллийн хөтөлбөрөө хүргэснээс хойш 16 жил өнгөрчээ.

1996 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр сэтгүүлч Д.Гантуг, Л.Пүрэвням, н.Жаргалмаа, найруулагч Б.Наранзун, н.Алтанхуяг, хөтлөгч н.Баярхүү гэсэн уран бүтээлчдээс бүрдсэн баг улс оронд өрнөсөн үйл явдлын мэдээллийг анхлан 20 минутаар хүргэсэнээр цоо шинэ өнгө төрх бүх мэдээллийн хөтөлбөр Монголын сэтгүүл зүйд мэндэлсэн юм.

Мэдээллийн салбар тэр дундаа телевизийн мэдээллийн салбарт шинэ өнгө төрх болон гарч ирсэн “Ийгл ТВ”-ийн мэдээллийн хөтөлбөр өнөөдрийг хүртэлх 16 жилийн түүхэндээ олон уран бүтээлчдийн шинэлэг санаа шинэ сэргэг бүхнээр баяжигдан явсаар өнөөдөртэй золгосон юм. “Ийгл ТВ”-ийн мэдээллийн хөтөлбөрт ажиллаж ирсэн үе үеийн сэтгүүлч, найруулагч, хөтлөгч, зураглаач бүр энэ салбартаа өөрийн гэсэн өнгө төрхтэй байж, хэнээс ч хараат бус шуурхай мэдээллийг олон нийтэд түгээх үүргээ гүйцэтгэсээр ирсэн юм.

16 жилийн туршид “Ийгл ТВ”-ээс маш олон сэтгүүлч уран бүтээлчид төрөн гарсан юм. Тэд өнөөдөр ч гэсэн ТВ-ийн салбартаа амжилт бүтээлтэй ажиллаж байгаа. Энэ их амжилт бүтээлийн эхлэл нь “Ийгл ТВ” тэр дундаа “Ийглийн мэдээ” хөтөлбөр байсанд тэд үргэлж талархаж явдаг.

Өнөөдөр “Ийгл ТВ” техник технологийн хувьд бүрэн шинэчлэгдэн мэдээлэл технологийн асар том өрсөлдөөн дунд өөрийн өнгөөрөө ялгарахыг хичээж байна. Бид үргэлж түүчээлэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж