Хөрөнгө орлогын мэдүүлэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлэг гарчээ

Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хө­рөнгө орлогоо мэдүүлэх ёс­­­той билээ. Энэ жилийн хө­рөн­­гө орлогын мэдүүлгийг АТГ-ынхан авч дууссан байна. Өн­гөр­сөн жилийг бодвол ма­най эрхэм гишүүдийн цөөнгүй нь нэлээд бэлжсэн бол бас за­­рим нь ядуурсан бололтой юм. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн жилийн орло­го өн­гөрсөн жил 57 сая байсан бол энэ жил 17 сая төгрөг болж ор­лого нь буурсан бол Э.Бат-Үүл гишүүн газраа өмчилж, Ц.Да­ваасүрэн “Зоос” банкнаас зээлсэн 95 сая төгрөгөө төлж барагдуулсан байна. УИХ-ын ги­шүүн Х.Тэмүүжин 20 саяын өртөгтэй ганцхан “Мурано” ма­шин­тайгаа хэвээрээ бөгөөд хувь хүнээс 20 сая төгрөг зээлчихсэн бай­гаа гэнэ. Харин Д.Очирбат гишүүн Ш.Сайхансамбуу ги­шүү­нээс бэлгэнд авсан гар ут­­саа ХОМ-тээ бичжээ. УИХ-ын гишүүд, яам, агентлагийн дар­­га, айм­гуудын засаг дарга на­­рын 2011 оны ХОМ-ийг Монголын мэдээ сонин бүрэн эхээр нь нийтэлжээ.

Мэдээний үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж